МУИС-ийн Захиргааны зөвлөлийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдааны мэдээлэл
ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ:
- МУИС-ийн 2018 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл /Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал Ч.Ундрам/
- МУИС-ийн 2019 оны төсвийн төсөл /Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал Ч.Ундрам/
- ОХУ-ын Эрхүүгийн их сургуульд томилолтоор ажилласан тухай тайлан /Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Бал.Очирхуяг/
- Бусад асуудал
ШИЙДВЭР:
- МУИС-ийн 2018 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэлийн тайланг сонслоо.
- Танилцуулсан МУИС-ийн 2019 оны төсвийн төсөлд захиргааны зөвлөлийн гишүүдийн гаргасан саналыг тусган засварлаж, 2018 оны 12 дугаар сарын 1-ний дотор Удирдах зөвлөлөөр оруулж, хэлэлцүүлэхийг Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал Ч.Ундрам болон бусад холбогдох хүмүүст үүрэг болголоо.
- ОХУ-ын Эрхүүгийн их сургуульд томилолтоор ажилласан тухай тайланг сонслоо.
- Бусад асуудлын хүрээнд:
- Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Б.Очирхуяг: Ирэх 7 хоногт оюутнуудаас сэтгэл ханамжийн судалгаа авах талаар болон Багшийн хөгжлийн хөтөлбөртэй холбоотойгоор багш нараас мөн санал асуулга авах тухай мэдээллээ.
- Ахисан түвшний сургуулийн бодлогын газрын дарга Б.Энх-Амгалан: QS-ийн сургалт болсонтой холбогдуулан сургуулийн зэрэглэл тогтоохтой холбоотойгоор МУИС-тай хамтран ажилладаг гадаадын судлаач, эрдэмтдийн мэдээлэл, мөн ажил олгогч байгууллагын тухай мэдээлэл авах ба QS байгууллагаас эдгээр судлаач эрдэмтэд, ажил олгогч байгууллагатай холбогдож МУИС-ийн талаар лавлагаа, тодорхойлолт авах талаар мэдээллээ.