COS PIVOT хайлтын систем

Share Button

COS (Community of Sciences) төслийн санхүүжилтийн хайлтын систем нь дэлхийн томоохон судалгааны төслийн зарлал, олон улсын топ экспертийн мэдээллийн сан, судалгааны өгүүлэл хэвлүүлэх зарлал бүхий үйлчилгээг үзүүлдэг ба дэлхийн хэмжээнд нийт судлаачдийг хооронд нь холбох, судалгааны санхүүжилтийн олон эх үүсвэрийг хамгийн богино хугацаанд хайх боломжийг өгдөг. Сүүлийн үед шинэчлэгдсэн PIVOT COS систем нь эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулийн судалгаа боловсруулалтын бодлого тодорхойлогч, менежерүүдэд зориулан  судалгааны менежментийн хамгийн хялбар, хурдан үйлчилгээг хүргэх, нийт 2 сая 924 мянган ШУ-ны судалгааны чиглэл, 75 орон, 2100 их сургууль, 3 сая дэлхийн топ эксперт, 16 мянган томоохон нэр хүндтэй сангийн 26 000 төсөл, грантын мэдээллийн санг агуулах  давуу талтай ба тус мэдээллийн санг ашиглах  нэг жилийн эрхийн төлбөр нь 36 мянган ам. доллар  болов.

COS PIVOT хайлтын системын вебсайт

http://pivot.cos.com/

UN: research@num.edu.mn

PW: 99857713

Та бүхэн 2012 оны 4 дүгээр сарын 15 -ны өдрийн дотор шаардлагатай төслийн зарлалаа татаж авна уу. 4 сарын 15 хүртэл trial ашиглах эрхийг нээсэн юм. Тус цахим сангийн тухай танилцуулгыг   эндээс үзнэ үү.

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар