Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаадах өдрийг тохиолдуулан өдөрлөг зохион байгууллаа

Share Button

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах өдөр болгон зарлаж дэлхий нийтээрээ 20 гаруй жил тэмдэглэж байна. НҮБ-аас бүх гишүүн орнууддаа 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийг “Хөгжлийн бэршээлтэй иргэдийн оролцоо, тэгш байдлыг хангаж, эрх мэдэлжүүлэх нь” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалсан юм.


Энэхүү уриалгын хүрээнд Монгол Улсын Их Сургууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтран хөгжлийн бэрхшээлийн талаар ойлголт хандлагыг нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээл судлалыг салбар шинжлэх ухааны түвшинд хөгжүүлэх, суралцаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй оюутан залуусыг дэмжих зорилготой “Хөгжлийн бэрхшээл судлал нь салбар дундын шинжлэх ухаан болох нь” эрдэм шинжилгээний хурал, Оюутнуудын мэтгэлцээний тэмцээнийг тус тус зохион байгуулав.

“Хөгжлийн бэрхшээл судлал нь салбар дундын шинжлэх ухаан болох нь” эрдэм шинжилгээний хуралд:

I байр: У.Мөнх-Учрал (АШУҮИС) – “Тулгуур эрхтний хөгжлийн бэрхшээлтэй иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд тэгш хамрагдах боломж”

II байр: Т.Батдулам (МҮИС) – “Хараа, сонсгол, хэл яриа, хөдөлгөөний бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврийн хэрэгслийн үйлчилгээний чанар, хүртээмжийг үнэлэх нь”

III байр: Б.Намсрай (ЦЕГ) – “Хууль сахиулах явцад хөгжлийн бэрхшээлтэй, ялангуяа Аутизмтай иргэний эрхийг хамгаалах зарим асуудал”

“Хандлагыг өөрчилж Хамтдаа хөгжье” парламентын мэтгэлцээнд:

I байр: АРГИЛ БАГ:          Ө.Азбаяр

П.Мөнгөнбагана

II байр: СЭЦЭН БАГ:        О.Оюундалай

Г.Бат-Эрдэнэ

III байр: АРАНЯА БАГ:    Ж.Өнөмөнх

Р.Дөлгөөн

Тусгай байр: Best 1 баг: Б.Есөн-Идэр

У.Алтанцэцэг

Түүнчлэн Монгол Улсын Их Сургууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм.