Бээжингийн Технологийн Институт нь шинжлэх ухаан, технологийн салбар дахь цогц сургалтын системийг санал болгодог Хятад улсын шинжлэх ухаан, технологийн дээд сургууль юм. Түүнчлэн менежмент, хүмүүнлэгийн ухааны чиглэлээр оюутан солилцоо явуулдаг. Мөн BIT-д суралцах гадаадын оюутнуудыг дэмжих тэтгэлэгт хөтөлбөртэй. Олон улсын түншлэлийг дэмжиж, хөтөлбөрөө сурталчлахын тулд бид дараах тэтгэлэг зарлаж байна.
- Ахисан түвшний судалгааны хөтөлбөрийн хүрээнд гадаадын нэр хүндтэй их сургуулиас магистр, докторын 3 оюутанд тэтгэлэг олгоно. Хавсралт 1-ээс хамрах хүрээ, өргөдөл хүлээн авах эцсийн хугацааг харна уу.
- Солилцооны хөтөлбөрийн хувьд манай сургуулийн бүх түвшний 5 оюутан 2019-2020 оны хичээлийн жилд нэг эсвэл хоёр семестрт солилцооны хөтөлбөрт хамрагдан суралцах боломжтой. Эдгээр хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Хавсралт III ба IV-өөс үзнэ үү.
Бүртгэлийн эцсийн хугацаа: 2018 оны 12 дугаар сарын 30
Дэлгэрэнгүй мэдээллийг хавсралтаас үзнэ үү.
[gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2018/12/Attachment-I_2019-CSC-Scholarship-Proposal-for-National-University-of-Mongolia.pdf”]
[gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2018/12/Attachment-II_2019-Admission-Book.pdf”]
[gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2018/12/Attachment-III_2019-BIT-Exchange-Program.pdf”]
[gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2018/12/Attachment-IV_2019-Nomination-for-BIT-Exchange.xlsx”]