“Оюутан-эргүүл” ажиллаж эхэллээ

Share Button

Оюутан залуусын идэвх, санаачлагад суурилсан хяналтыг бий болгож, аюулгүй орчныг бүрдүүлэх, гэмт хэрэг, нийгмийн хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд оюутны дэмжлэг, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн 1-р хэлтэс болон хорооны цагдаагийн ажилтнуудтай хамтран МУИС-ийн оюутны “Оюутан-эргүүл” ажиллаж эхэллээ. Оюутан залуус өөрсдийн сурч, амьдарч буй сургууль, дотуур байр, гудамжны аюулгүй байдлыг бүрдүүлэх зорилгоор Цагдаагийн ажилтнуудтай хамтран эргүүлийн үүрэг гүйцэтгэж гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхи, санаачлагатай оролцон цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх юм.

Хамтран ажиллах Цагдаагийн байгууллага нь мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, оюутан эргүүлийг сар тутам сургалтанд хамруулж, шаардлагатай гарын авлага, материалаар дэмжлэг үзүүлж ажиллана.

“ОЮУТАН-ЭРГҮҮЛ” нь эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээ, мэдээллийг цагдаагийн байгууллагад шуурхай дамжуулж, хамтран ажиллах юм байна.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар