“Оюутны Хөгжлийн Хөтөлбөр” сургалтыг Эрдэнэт сургуульд зохион байгууллаа

Share Button

МУИС-ийн Оюутны Холбоо, Оюутан Конгрессоос саяхан Завхан салбар сургуулийн оюутнуудад хэрэгжүүлсэн “Оюутны Хөгжлийн Хөтөлбөр”-ийг 2018 оны 12 дугаар сарын 7, 8-ны өдрүүдэд Орхон аймгийн Эрдэнэт салбар сургуулийн оюутнуудад хэрэгжүүллээ. 
Тус хөтөлбөрөөр эрдэнэт салбар сургуулийн 120 гаруй оюутнуудад Илтгэх урлаг, Парламентын мэтгэлцээн, Хувь хүний хөгжлийн цогц сургалтыг зохион байгуулж амжилттай суралцсан 51 оюутанд сертификат гардуулж өгсөн юм. 

1. Илтгэх урлагийн сургалтыг EDU-S сургалтын төвийн багш, уран илтгэлийн УАШТ-ний  шилдэг оролцогч Ө.Азбаяр 

2. Парламентын мэтгэлцээний сургалтыг Үндэсний парламентийн мэтгэлцээний аварга А.Хүдэрчулуун 

3. Хувь хүний хөгжил, QS apple international conference-ийн талаарх сургалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит сургалтын сургагч багш, МУИС-ийн Оюутны холбоо, Оюутан конгрессийн тэргүүн Г.Мандах тус тус сургалтыг зохион байгууллаа. 

Мөн Эрдэнэт салбар сургуулийн оюутнуудаас сэтгэл ханамжийн болон, сургалтын орчин багш, ажилчдын талаарх судалгааг 200 гаруй оюутнуудаас авав. Сургалтын төгсгөлд хамрагдсан нийт оюутнууддаа зориулсан урлагийн тоглолт хийж амжилттай өндөрлөлөө .

“Оюутны Холбоо, Оюутан Конгресс”