МУИС-ийн Хяналт мониторингийн албаны мэдээ

Share Button

Хяналт, мониторингийн алба нь МУИС-ийн нэгжүүдийн үндсэн болон туслах үйл ажиллагаагаа явуулахад учирч болох эрсдэлийг үнэлж, удирдлагад зөвлөх үйлчилгээ үзүүлэх,  дотоод аудитын зохион байгуулалт, үр өгөөж, үйл явцыг тодорхойлох замаар МУИС-ийн үйл ажиллагааг тасралтгүй сайжруулах, байгууллагын үнэ цэнийг нэмэгдүүлэхэд туслах зорилготойгоор 2018 оны 8 дугаар сард байгуулагдсан.

Энэхүү алба байгуулагдсантай холбогдуулж МУИС-ийн “Дотоод хяналт шалгалтын журам”, “МУИС-ийн нэгжийн хувийн хэрэг хөтлөх журам”-ыг тус тус боловсруулж, МУИС-ийн захирлын 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/414 дугаар тушаалаар батлуулан ажиллаж байна.

Дээрх журмуудаар МУИС-ийн дотоод аудитын талаар баримталж буй бодлого, Хяналт, мониторингийн албаны зорилго, үйл ажиллагаа, түүний бүтэц, зохион байгуулалт, эрх үүрэг, хариуцлага, МУИС-ийн бүрэлдэхүүн, салбар, харьяа сургууль, хүрээлэн, төв, газар, алба, хэлтэстэй хамтран ажиллах харилцааг зохицуулахаас гадна МУИС-ийн бүрэлдэхүүн, салбар, харьяа сургууль, хүрээлэн, төв, газар, алба, хэлтэст хийгдсэн дотоод аудитын үйл ажиллагааны талаарх мэдээллийг төвлөрүүлэх зэрэг үйл ажиллагааг журамласан бөгөөд та бүхэн www.num.edu.mn цахим хуудасны дүрэм журам хэсгээс уг журмуудтай танилцаж болно.

Хяналт мониторингийн алба байгуулагдсанаас хойш МУИС-ийн багш нараас-3, хуулийн этгээдээс -1, иргэнээс -1 гомдол тус тус ирсэн байна. Эдгээр өргөдлийг хянан, хууль, журмын дагуу арга хэмжээ авч ажиллахыг ЗХНГ-т, холбогдох хууль журмын дагуу ажилласан болохыг хуулийн этгээдэд мэдэгдлээ. Хяналт мониторингийн албаны 2018 оны 4 дүгээр улирлын ажлын төлөвлөгөөний дагуу МУИС-ийн Ахисан түвшний сургуулийн бодлогын газарт нийцлийн аудит хийж гарсан зөрчлийг арилгуулах хугацаатай үүрэг өгч ажиллаж байна.

МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн бүтцийн өөрчлөлтэй холбогдуулан сургуулийн нийт багш нараас санал авах, хөндлөнгийн судалгаа хийх ажлыг МУИС-ийн ШУС-ийн Социологи, нийгмийн ажлын тэнхимийн эрдэмтэн багш нартай хамтран хийв.

Мөн 2019 онд хийгдэх төлөвлөгөөт шалгалтын ажлуудыг эхлүүлээд байна.

Хяналт мониторингийн алба

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар