Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох асуудлыг сүүлийн жилүүдэд ихээхэн анхаарч, энэ чиглэлээр олон байгууллагууд үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Иймд ажил мэргэжлийн чиг баримжааны тогтолцоо, үйл ажиллагаанд оролцогч талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилго бүхий зөвлөлдөх хэлэлцүүлгийг холбогдох яамд, олон улсын байгууллага, их сургуулиуд хамтран зохион байгуулж байна. Үүнд:
- Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам;
- Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам;
- Германы хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн “Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалт” төсөл;
- МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн “Ажил мэргэжил судлал” хөтөлбөр;
- Азийн хөгжлийн банкны “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”;
- ХБНГУ-ын Холбооны Хөдөлмөрийн Агентлагийн Их Сургууль хамтран зохион байгуулж байна.
Тус зөвлөлдөх хэлэлцүүлгээр ажил, мэргэжлийн чиг баримжааны тогтолцоон дахь салбаруудын хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлын хүрээнд бодлого, эрх зүйн орчныг сайжруулах, сургалт, судалгаан дээр хамтран ажиллах, практик үйл ажиллагааг сайжруулах талаар тус тус хэлэлцэхээр төлөвлөжээ.
Хаана: МУИС-ийн E номын сангийн 502 тоот
Хэзээ: 2019.01.21-нд 09:00 цагт болно