Байгаль хамгаалах технологийн болон электроникийн инженерийн оюутнуудын дунд салбар дундын төслийг амжилттай хэрэгжүүллээ

Share Button

Үр дунд суурилсан боловсролын арга зүйг түгээн дэлгэрүүлэх ажлын хүрээнд 2018-2019 оны хичээлийн жилийн намрын улиралд Ч.Лодойравсал, Т.Энхдөл багш нарын удирдлагаар Хүрээлэн буй орчны инженерчлэл болон Электроникийн ангийн оюутнууд хамтран 5 багт хуваагдан МУИС-ийн хичээлийн байрууд, болон оюутнуудад тулгарч буй дотоод болон гадаад орчны чанарын асуудлыг судлан, өөрсдийн хөгжүүлсэн системийн тусламжтайгаар өгөгдөл цуглуулан боловсруулж, асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлж зөвлөмж санал болгохыг зорьсон.

Салбар дундын төслөөр “Хүрээлэн буй орчны инженерчлэл 1”, “Сенсорын техник” хичээлүүдийн суралцахуйн үр дүнг батжуулан олгохоос гадна өөр салбарынхантай хамтран ажиллах, харилцан ойлголцох, салбар дундын төслийн санал боловсруулах зэрэг чадваруудыг эзэмшсэн. Багууд дараах сэдвийн хүрээнд асуудал шийдвэрлэх зорилт тавин ажиллаж зарим зөвлөмжүүдийг боловсруулсан. Үүнд:

  • “pH sensor ашиглан МУИС-ийн хичээлийн байрууд дахь ус цэвэршүүлэгчийн усны рН-ийг тодорхойлох”
  • “PM5 сенсор ашиглан МУИС-ийн дотоод орчны нарийн ширхэглэгт болон том ширхэглэгт тоосонцрын агууламжийг тогтоох”
  • “MQ sensor ашиглан МУИС-ийн ойр орчмын агаар дахь CO-г хэмжих”
  • “EMG сенсор болон микрофон ашиглан хүний ханиалгын өгөгдлийн сан үүсгэх”
  • “Gyroscope сенсор ашиглан хөгжлийн бэрхшээлтэй оюутнууд суралцахад ээлтэй орчин байгаа эсэх зэрэг сэдвийн хүрээнд асуудлыг илрүүлж, шийдвэрлэх зөвлөмжүүдийг гаргасан.

Хамтарсан багийн судалгааны ажлын үр дүн, зөвлөмжтэй танилцуулна уу.

Татах (PDF, 1.22MB)

Татах (PDF, 1.21MB)

Татах (PDF, 1.07MB)

Татах (PDF, 423KB)

Татах (PDF, 562KB)

Баг 1: “pH sensor ашиглан МУИС-ийн хичээлийн байрууд дахь ус цэвэршүүлэгчийн усны рН-ийг тодорхойлох”

Баг 2: “PM2.5 сенсор ашиглан МУИС-ийн дотоод орчны нарийн ширхэглэгт болон том ширхэглэгт тоосонцрын агууламжийг тогтоох

Баг 3: “MQ sensor ашиглан МУИС-ийн ойр орчмын агаар дахь CO-г хэмжих”

Баг 4: “EMG сенсор болон микрофон ашиглан хүний ханиалгын өгөгдлийн сан үүсгэх”