Захиргааны зөвлөлийн ээлжит хурал боллоо

Share Button

МУИС-ийн Захиргааны зөвлөлийн 2019 оны 1 дүгээр сарын 29-ний МЯГМАР гарагийн хуралдааны мэдээлэл

ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ

  1. “МУИС-ийн Багшийн хөгжлийн хөтөлбөр (2019-2024)”
  2. МУИС-ийн хурлын танхим ашиглуулах журмын төсөл
  3. Бусад асуудал

ШИЙДВЭР

  1. МУИС-ийн Стратеги төлөвлөгөөний “Багшлах шилдэг боловсон хүчнийг бүрдүүлэх” тэргүүлэх зорилтын хүрээнд багшийн хөгжлийн тулгамдаж буй асуудлыг илрүүлж, шийдвэрлэх арга замыг сонгон, багшийн судалгаа, сургалт, заах арга зүй болон хувь хүний цогц чадамжийг тасралтгүй хөгжүүлэх боломж, нөхцөлийг хангах зорилгоор “МУИС-ийн Багшийн хөгжлийн хөтөлбөр (2019-2024)”–ийг хэлэлцэн баталлаа.

“Багшийн хөгжлийн хөтөлбөр (2019-2024)”-ийг сурталчлан таниулахыг Ажлын  хэсэгт, уг хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу зохион байгуулан ажиллахыг бүрэлдэхүүн сургуулийн захирлууд, холбогдох удирдах албан тушаалтуудад үүрэг болголоо.

  1. МУИС-ийн Хурлын танхим ашиглуулах журмын төсөлд гишүүдийн гаргасан саналыг тусган засварлаж, захирлын тушаалаар баталгаажуулан, мөрдөж ажиллахаар шийдвэрлэв.
  2. Бусад асуудлын хүрээнд: Цаг үеийн асуудлаар захирал Я.Төмөрбаатар, дэд захирал Бал.Очирхуяг нар мэдээлэл хийв.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар