МУИС-ийн судалгааны хүрээлэн, төвүүдийн захиралтай үр дүнгийн гэрээ байгууллаа

Share Button

Өнөөдөр /2019.02.25/ МУИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Очирхуяг 2018 оны үр дүнгийн гэрээний биелэлтээр онц сайн үнэлгээ авсан МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн захирал Х.Цэвэлмаа, Монгол судлалын хүрээлэнгийн захирал Д.Заяабаатар, хангалттай үнэлгээ авсан Төв Азийн бүсийн түймрийн менежментийн нөөцийн төвийн захирал Б.Оюунсанаа, Ойн хүрээлэнгийн захирал Н.Баатарбилэг, Хот, бүс нутгийн хөгжлийн cудалгааны хүрээлэнгийн захирал С.Очирбат нартай 2019 оны үр дүнгийн гэрээгээ байгуулав. 2019 оны үр дүнгийн гэрээнд 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, МУИС-ийн 2016-2024 оны стратегийн төлөвлөгөөний зорилтуудын хүрээнд гүйцэтгэх даалгавар, 2019 онд хүрэх шалгуур үзүүлэлтийг тусгаж өгсөн юм.

Удирдлагын зүгээс цаашид МУИС-ийн судалгааны хүрээлэн, төв, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, орлого оруулах, оюуны өмчийн эрхийг авах, судалгааны төсөлд оролцох профессоруудын оролцоог өргөжүүлэх, гадаадын өндөр хөгжилтэй орнуудад судалгаа хийж байсан докторын дараах судлаачдыг өргөнөөр оролцуулах, хамтын ажиллагааг хөгжүүлэх, брэндингийн бодлогыг баримтлахад онцгой анхаарахыг зөвлөв.

Эрдэм шинжилгээний хэлтэс