“Төрийн албан хаагчийн ширээний ном III” хэвлэгдэн гарлаа

Share Button

Энэхүү ном нь МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн эрдэмтэн, багш нарын гаргаж буй цуврал номны 3 дахь хамтын бүтээл юм. Төрийн байгууллага, төрийн албан хаагчийн чадвар, мэдлэгийн менежментийн эрэлт хэрэгцээ, өөрчлөлт, шинэчлэлийн шаардлагыг өдөр тутамд бүтээмжтэй хэрэгжүүлэх шаардлагатай энэ үед МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн эрдэмтэн багш нар ХБНГУ-ын Конрад Аденаурын сангийн санхүүжилтээр төрийн албан хаагчид, нийтийн удирдлагын чиглэлээр суралцаж буй докторант, магистрант, оюутан болон судалгаа хийж буй уншигчдад зориулан “Төрийн албан хаагчийн ширээний ном III” хамтын бүтээлээ өргөн барьж байна.

Биднийг дэмжин ажилласан  ХБНГУ-ын Конрад Аденаурын сангийн хамт олонд талархал илэрхийлье.

 Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын Сургуулийн Нийтийн Удирдлагын тэнхим