МУИС-ийн судалгааны багуудын хамтрагч Японы эрдэмтэн, судлаачдыг хүлээн авч уулзлаа

Share Button

МУИС нь “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд судалгааны тэргүүлэх чиглэл болох Биотехнологи, Нанотехнологи, Сэргээгдэх эрчим хүч, цэвэр энергийн технологи, Микроэлектроник мэдээлэл холбооны технологийн зэрэг 4 чиглэлээр 10 хамтарсан судалгааны төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд тус хамтарсан судалгааны Япон талын хамтрагч их, дээд сургуулийн профессор, судлаачдыг МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Энэхүү уулзалтаар МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газраас санаачлан Япон Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр 2014-2024 онд хэрэгжих “Инженер, технологийн дээд боловсрол” буюу олон нийтийн дунд “Мянган инженер” хэмээн танил болсон төсөл нь Монгол Улсын Засгийн газраас баталсан “Судалгаанд суурилсан их сургуулийн хөтөлбөр”-ийн хэрэгжилт болон МУИС-ийг судалгааны их сургууль болгох, улмаар Азийн шилдэг 100 их сургуулийн эгнээнд нэгдэн орох стратегийн зорилгыг биелүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа төдийгүй Монгол Улсын шинжлэх ухааны хөгжилд түүхэн үүрэг гүйцэтгэх чухал ач холбогдолтой төсөл болохыг онцлон дурдаад цаашид хамтрагч талууд төслийн үйл ажиллагааг улам бүр үр дүнтэй болгох талаар дараах саналуудыг дэвшүүллээ. Үүнд:

  1. Төсөл хэрэгжиж дууссаны дараа судалгааны багийн хамтын ажиллагааг цаашид тасралтгүй үргэлжлүүлэн хамтран ажиллах
  2. Хамтарсан багууд судалгааны цар хүрээ, үр дүнг нэмэгдүүлэхийн тулд олон улсын санхүүжилт бүхий томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх тал дээр идэвхтэй хамтран ажиллах
  3. Хамтарсан судалгааны багуудын үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах, гарааны компани байгуулах, аж үйлдвэрт нэвтрүүлж судалгааны ахисан түвшинд хамтран ажиллах
  4. Зэргийн сургалтад хамрагдаж буй оюутнуудад хамтарсан судалгааны удирдагч томилж, түүнийг хоёр талдаа албан ёсоор баталгаажуулах
  5. Зэргийн сургалтад сурч байгаа оюутнуудын олон улсын эрдэм шинжилгээний бүтээл дээр МУИС-ийн харьяаллыг давхар оруулдаг байх
  6. Японоос зэргийн бус сургалтаар ирж байгаа профессор, судлаачид тухайн мэргэжлийн чиглэлийн сургалтын хөтөлбөрийг сайжруулах, шинэчлэх ахисан түвшний оюутнуудад тодорхой хугацаагаар хичээл заах тал илүү анхаарч ажиллах зэрэг саналуудыг онцлов.

“Инженер, технологийн дээд боловсрол” төсөл нь МУИС болон Японы их сургуулиудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, судалгааны ажлын цар хүрээг тэлэх, судалгааны баазыг бэхжүүлэх, судлаачдын ур чадвар, чансааг сайжруулж улмаар Монгол эрдэмтдийн бүтээлийг олон улсад таниулах, оюуны өмч бий болгох, их сургуулийг түшиглэсэн гарааны компаниудыг байгуулан мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэхэд чухал үүрэгтэй хариуцлагатай төсөл болохыг дүгнэж тус төслийн үйл ажиллагааг МУИС-ийн удирдлагын зүгээс бүх талаар дэмжин ажиллахаа мэдэгдэж хамтарсан судалгааны нийт эрдэмтэн, судлаачдад амжилт хүсэж уулзалтыг өндөрлөв.

ИТДБ төслийн хүрээнд МУИС-ийн хамтарсан судалгааны багуудын Япон талын хамтрагч сургуулиудаас уулзалтад оролцсон судлаачид

Япон профессорын нэр Сургуулийн нэр Монгол талын удирдагчийн нэр
1 Prof. HASEBE Noriko Каназавагийн их сургууль МУИС, ХШУИС /О.Алтансүх/
2 Dr. FUKUSHI Keisuke Каназавагийн их сургууль
3 Dr. MATSUKI Atsushi Каназавагийн их сургууль
4 Dr. INOUE Mutsuo Мияазакагийн их сургууль
5 Dr. MURAYAMA Takehiko Токиогийн технологийн их сургууль
6 Prof. AIKAWA Masayuki Хоккайдогийн их сургууль МУИС, ХШУИС /Н.Жавхлантөгс/
7 Prof. IWABUCHI Kazunori Хоккайдогийн их сургууль МУИС, ХШУИС /С.Гэрэлбаатар/
8 Hiromi Shirai Эрчим хүчний инженерчлэлийн лаборатои, CRIEPI МУИС, ШУС /Б.Энхсаруул/
9 Dr. IKEDA Atsushi Эрчим хүчний инженерчлэлийн лаборатори, CRIEPI
10 Prof. KONNO Kouichi Иватэгийн их сургууль МУИС, ХШУИС /А.Энхбаяр/
11 Dr. MATSUYAMA Katsutsugu Иватэгийн их сургууль
12 Prof. OMURA Ichiro Күюүшүгийн их сургууль МУИС, ХШУИС /Д.Эрдэнэбаатар/
13 Prof. TAKAHASHI Yukihiro Хоккайдогийн их сургууль
14 Dr. AOTO Yuki FREA, AIST МУИС, ХШУИС /А.Амарбаяр/

Эрдэм шинжилгээний хэлтэс

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар