Захиргааны зөвлөлийн ээлжит хурал боллоо

Share Button

МУИС-ийн Захиргааны зөвлөлийн 2019 оны 3 дугаар сарын 5-ны  өдрийн хуралдааны мэдээлэл

 

ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ

  1. “МУИС-д Профессор, багш ажиллуулах журам”-д оруулах нэмэлт өөрчлөлт /Ажлын хэсэг/
  2. “МУИС-ийн Хөдөлмөрийн дотоод журам”-д оруулах нэмэлт өөрчлөлт /Ажлын хэсэг/
  3. Лабораторийн шинжилгээний тариф /ЭШХА хариуцсан дэд захирал Б.Очирхуяг/

ШИЙДВЭР:

  1. МУИС-д Профессор, багш ажиллуулах журамд оруулах нэмэлт өөрчлөлтийг хэлэлцээд, гишүүдийн гаргасан саналын тусган засварлаж, МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхийг Ажлын хэсэгт үүрэг болгов.
  2. Хөдөлмөрийн дотоод журамд оруулах нэмэлт өөрчлөлтийг хэлэлцээд, саналыг тусган, МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхийг Ажлын хэсэгт үүрэг болгов.
  3. Лабораторийн шинжилгээний тарифийг хэлэлцээд, дараагийн захиргааны зөвлөлийн хурлаар дахин хэлэлцэхээр хойшлуулав.

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар