Үнэлгээний хорооныхонд сургалт зохион байгууллаа

Share Button

МУИС-ийн захирлын тушаалаар үнэлгээний хорооны дарга, гишүүн, нарийн бичгийн даргаар томилогдсон удирдлага, багш, мэргэжилтнүүдэд зориулсан 2019 оны худалдан авах ажиллагааны чиглэлээр ээлжит сургалтыг Хангамж үйлчилгээний газраас зохион байгууллаа. Сургалт эхлэхээс өмнө МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Я.Төмөрбаатар үнэлгээний хорооны гишүүдтэй уулзалт хийж, 2018 онд хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний талаар товч дурдан 2019 онд зарлагдах бараа ажил, үйлчилгээнээс гадна бүтээн байгуулалтын олон олон ажлууд хийгдэж байгааг онцлон дурдсан юм.

МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Я.Төмөрбаатар нь 2019 онд МУИС дээр нийт 55 бараа, ажил үйлчилгээ, явагдахаар төлөвлөгдөж үнэлгээний хороонд 40 багш, ажилтан, ТББ-ын гишүүд ажиллах болсон нь тендерийг нээлттэй ил тод явуулах боломжийг улам бүр хангаж байгааг онцлон хэлээд үнэлгээний хороонд томилогдсон гишүүдэд  ажлын амжилтыг хүсэхийн хамт томилогдсон энэхүү ажилд идэвх зүтгэлтэй, үнэнч шударга, хуулиа баримтлан аливаа алдаа дутагдал гаргахгүй ажиллахыг уриаллаа.

Сургалтыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Мэдээлэл технологийн албаны мэргэжилтэн н.Азжаргал хийж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар цахим тендерийн үе шатны тухай, захиалагч болон үнэлгээний хорооны гишүүд ялангуяа үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга нар цахим сайт дээр хэрхэн ажиллах, ямар бэрхшээл гардаг, цахим тендерийн лавлахын тулд талаар хаана, хэнд ханддаг талаар сонирхсон асуултад хариуллаа.

Хангамж үйлчилгээний газар