“OWSD FELLOWSHIP” докторын зэрэгтэй эмэгтэй эрдэмтдэд зориулсан тэтгэлэгт хөтөлбөрүүд зарлагдлаа

Share Button

Хөгжиж буй орнуудын эмэгтэй эрдэмтдийн нийгэмлэг Шведийн олон улсын хөгжлийн агентлагын санхүүжилттэйгээр “OWSD Fellowship” болон “OWSD early career fellowship’ докторын зэрэгтэй эмэгтэй эрдэмтдэд чиглэсэн хоёр тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа.

OWSD Fellowship тэтгэлэгт хөтөлбөр нь байгалийн ухаан, инженерчлэл, мэдээлэл технологи, шинжлэх ухааны чиглэлээр өндөр хөгжилтэй орнуудад докторын судалгааны ажил хийх боломж олгож буй хөтөлбөр юм.

Тэтгэлэгт:

  • Замын зардал
  • Сургалтын төлбөр
  • Байр
  • Олон улсын хурал чуулганд оролцох үед гарах зардал зэрэг зардлууд багтах юм.
  1. 4 жилийн Докторын хөтөлбөр: 4 жилийн хугацаанд өндөр хөгжилтэй оронд суралцан, судалгааны ажил хийх хөтөлбөр.
  2. Хагас Докторын хөтөлбөр: өөрийн сургуульд суралцах хугацаанд бусад хөгжилтэй орны сургуульд 1-3 удаа зочилж судалгааны ажил хийж, олон улсын хурад оролцох хөтөлбөр.

Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2019 оны 5 дугаар сарын 30

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр авна уу:

https://owsd.net/career-development/phd-fellowship

https://owsd.net/bourses-de-doctorat

fellowships@owsd.net

OWSD early career fellowship хөтөлбөр нь шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийн чиглэлд докторын зэрэгтэй, чиглэлийн дагуу 10 жил боловсролын байгууллагад ажилласан эмэгтэй эрдэмтдэд чиглэсэн тэтгэлэгт хөтөлбөр юм.

Тэтгэлэгт төрөл бүрийн зардал багтах ба жишээ нь: тоног төхөөрөмж, судалгааны ажлын дагуух айлчлалын зардал, сургалт, мэдээлэл, ном, бүтээгдэхүүн боловсруулалт, харилцаа холбоо г.м зардлууд багтах юм.

Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2019 оны 4 дүгээр сарын 30

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр авна уу:   https://bit.ly/2IKPfRZ

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС