МУИС-ийн Захиргааны зөвлөлийн 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн хуралдааны мэдээлэл
ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ:
- Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах тухай /ХАХ, Ш.Мэндбаяр/
- АНУ-ын Колорадогийн их сургууль
- ОХУ-ын Санкт-Петрбургийн их сургууль
- Япон улсын Нагоягийн их сургуульд ажилласан тайлан /АТСБГ, Б.Энх-Амгалан/
- Бусад асуудал
ГАРСАН ШИЙДВЭР:
- Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах тухайд
АНУ-ын Колорадогийн их сургууль болон ОХУ-ын Санкт-Петрбургийн их сургуультай тус тус хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах шийдвэр гарган, холбогдох хүмүүст үүрэг даалгавар өглөө.
- Захирал Я.Төмөрбаатар, дэд захирал Баян.Очирхуяг, АТСБГ-ын дарга Б.Энх-Амгалан нарын Япон улсын Нагояагийн их сургуульд томилолтоор ажилласан тухай тайлан сонслоо.
- Бусад асуудлын хүрээнд:
- Цаг үеийн асуудлаар Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Б.Очирхуяг, Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал Ч.Ундрам, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Д.Бадамдаш нар тус тус мэдээлэл хийлээ.
ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР