Хээрийн судалгааны хөтөлбөрт урьж байна

Share Button

Америкийн Монгол судлалын Төв (АМСТ) нь монгол судлалын чиглэлээр шинжлэх ухааны бүх салбарт эрдэм шинжилгээний ажлыг дэмжиж, судалгааны төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг. АМСТ-өөс бакалавр, магистрын түвшний суралцагч болон багш судлаач нарт кориулсан хээрийн судалгааны сургуулийн 2019 оны хөтөлбөрт оролцогчдыг бүртгэж байна. Энэхүү Хээрийн судалгааны сургууль нь АНУ, Канадын их сургуулийн багш, оюутнуудад зориулсан зуны боловсролын хөтөлбөр бөгөөд монголын археологи, социологи, эрчим хүчний салбарт кэйс судалгаа хийх байдлаар хэрэгжих юм.

Хөтөлбөрт оролцогчдын 20 хувийг монгол оролцогчдоос бүрдүүлэн сургалтын төлбөрөөс амжилттай дүүргэсний дараа 500 ам.доллартай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгох юм. Хээрийн судалгааны сургууль нь 2019 оны 7 дугаар сарын 29-нөөс 8 дугаар сарын 16-ны хугацаанд явагдах ба Америкийн NOMAD Science ТББ, Macalester College, Hobart and William Smith College, Канад улсын Royal Roads их сургуулийн багш нар сургалтыг удирдан, багшлах болно. Өргөдөл хүлээж авах сүүлийн хугацаа 2019 оны 04 дүгээр сарын 30 бөгөөд https://tinyurl.com/y4cvkrkv цахим хаягаар бүртгүүлнэ. Амжиж бүртгүүлээрэй манайхаан. Амжилт хүсье та нартаа.

Оюутан, төгсөгчийн хэлтэс