Монгол Улсын Их Сургууль орон нутаг дах харьяаллын Эрдэнэт сургуулийн суралцагчдад мэдээлэл хүргэх, үйлчилгээгээ танилцуулах, тус сургуулийн элсэлтийн сурталчилгааны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, Төгсөгч дэмжигчдийн холбоотой уулзалт хийх, идэвхжүүлэх, санал солилцох зорилгоор ОТХ-ийн дарга М.Эрдэнэчимэг, мэргэжилтэн Л.Чинзориг, Э.Сарангэрэл, Н.Алтанзул нар 2019 оны 4 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд Эрдэнэт сургуульд ажиллах тул тус сургуулийн эрдэмтэн багш, ажилтан албан хаагч нар, суралцагчид, Орхон аймгийн ЕБС-ийн 12 дугаар ангийн төгсөгчид, МУИС-ийг төгссөн Орхон аймагт ажиллаж амьдарч буй төгсөгчид та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.
Үйл ажиллагааны хөтөлбөр
Д/д | Үйл ажиллагаа | Сар өдөр | Цаг |
1 | ОТХ-ийн үйл ажиллагааны чиглэл танилцуулах /оюутны тэтгэлгийн үйлчилгээ, соёл спортын үйлчилгээ, боловсролын зээлийн сангийн үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ/ | 04.26 | 09:00-11:30 |
2 | МУИС-ийн индэр лекцийн арга хэмжээг зохион байгуулах /МУИС-ийн төгсөгч-Орхон аймгаас/ | 11:30-12:30 | |
3 | Тус үйл ажиллагааны талаар сэтгэл ханамжийн судалгаа авах | 12:30-13:00 | |
4 | МУИС-ийн элсэлтийн сурталчилгаанд ажиллах, МУИС-ийн урлагийн наадмын “Гала” тоглолт зохион байгуулах | 14:00-21:00 | |
5 | МУИС-ийн төгсөгчидтэй уулзах цаашлаад төгсөгч дэмжигчдийн холбоог идэвхжүүлэх, хамтран ажиллах | 04:27 | 10:00-13:00 |