Захиргааны зөвлөлийн ээлжит хурал боллоо

Share Button

МУИС-ийн Захиргааны зөвлөлийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны МЯГМАР гарагийн хуралдааны мэдээлэл

Хуралдаан Хичээлийн 1-р байрны 320 тоот хурлын танхимд өглөө 08:00 цагт эхэлж, 14:00 цагт дууслаа. Хурал 100% ирцтэй байлаа.

ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ

  1. Оюутан төгсөгчийн хэлтсийн үйл ажиллагаанд хийсэн дотоод аудитын тайлан /Хяналт, мониторингийн албаны дарга П.Лхамсүрэн/
  2. МУИС-ийн 4-р байрыг шинэчлэх ажлын явцын танилцуулга /Бизнесийн сургуулийн захирал Ч.Энхбаяр/
  3. МУИС-ийн 2018 оны санхүүгийн гүйцэтгэлийн тайлан, Аудитын дүгнэлт /Санхүү төлөвлөлт хариуцсан дэд захирал Ч.Ундрам/
  4. Барилга байгууламж актлах тухай /Санхүү төлөвлөлт хариуцсан дэд захирал Ч.Ундрам/
  5. БЭЛАС-ийн төлбөр нэмэх тухай /БЭЛАС, ЭБТ-ийн захирал П.Түвшинтөр/
  6. Бусад асуудал

ШИЙДВЭР:

  1. Оюутан, төгсөгчийн хэлтсийн үйл ажиллагаанд хийсэн дотоод аудитын тайлангийн дүгнэлт, зөвлөмжийн дагуу, мөн гаргасан саналыг тусган ажлын төлөвлөгөө гарган ажиллахыг Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Б.Очирхуяг, ОТХ-ийн дарга М.Эрдэнэчимэг нарт үүрэг болголоо. Тус хэлтсийн ахлах мэргэжилтний асуудлыг энэ 4-р сардаа багтаан шийдэх, мөн сургалт зохион байгуулахыг хэлтсийн дарга М.Эрдэнэчимэг, ЗХНГ-ын дарга Д.Бадамдаш нарт даалгав.
  2. МУИС-ийн 4-р байрыг шинэчлэх ажлын явцтай танилцав.
  3. МУИС-ийн 2018 оны санхүүгийн гүйцэтгэлийн тайлантай танилцлаа. Аудитын дүгнэлттэй танилцаж, Удирдах зөвлөлд танилцуулахыг дэд захирал Ч.Ундрамд үүрэг болгов.
  4. Барилга байгууламж актлах тухай хэлэлцээд, Удирдах зөвлөлд танилцуулахыг дэд захирал Ч.Ундрамд үүрэг болгов.
  5. БЭЛАС-ийн төлбөр нэмэх тухай асуудлыг хэлэлцээд, гаргасан саналыг тусган Удирдах зөвлөлд танилцуулахаар шийдвэрлэв.
  6. Бусад асуудлын хүрээнд ЗХНГ-ын дарга Д.Бадамдаш Энэ сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа Нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалтад МУИС-ийн багш, ажилтан, оюутнууд хэрхэн оролцож байгаа талаар танилцуулга хийж, 2019 оны 04-р сарын 25, 26-ны өдрүүдэд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллага хэрхэн оролцох талаар мэдээлэл өглөө.

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар