“Байгаль нуурын бүс нутаг ба түүний хөрш зэргэлдээх газар орны нийгэм-экологийн асуудлууд” сэдэвт залуу судлаач, доктор, магистрант болон бакалаврын түвшний оюутны олон улсын онол, практикийн VII бага хурал боллоо

Share Button

ОХУ-ын Буриадын их сургууль дээр 2019 оны 4 дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд “Байгаль нуурын бүс нутаг ба түүний хөрш зэргэлдээх газар орны нийгэм-экологийн асуудлууд” сэдэвт залуу судлаач, доктор, магистрант болон бакалаврын оюутны олон улсын онол практикийн VII бага хурал амжилттай болов.

Энэ эрдэм шинжилгээний хурал нь нийгэм, хүрээлэн буй орчин зэрэг өргөн цар хүрээг хамарч,  залуу судлаач, оюутнуудын судалгааны ажлын үр дүнг хэлэлцдэг. Ургамлын аймаг ба ургамалшил, амьтны аймаг,  экологи, экологи-газарзүйн асуудлууд, нийгэм-экологийн цогц асуудлууд болон байгалийн нөөц ашиглалт гэсэн 4 чиглэлээр зохион байгуулсан салбар хуралдаанд МУИС-иас нийт 9 оюутан өөрсдийн илтгэлийг илгээж хурлын эмхэтгэлд хэвлүүлсний зэрэгцээ, МУИС-ийн Биологийн тэнхимийн багш, дэд проф. У. Айбек, дэд проф. Ө.Баярсайхан нар оюутнуудын хамт амжилттай оролцлоо.

Хуралдаанд аман илтгэлээр оролцсон оюутнууд өндөр амжилт гаргаж уг хурлын “шилдэг илтгэл” шагналыг аман илтгэлээр оролцсон магистр Г.Ёндон, магистрант оюутан М.Даваагэрэл, Б.Нямзав нар тус тус хүртлээ.

Энэхүү хуралд оролцоход дэмжлэг үзүүлж ажилласан МУИС, ШУС-ийн захиргаа болон БУС-ын захирал дэд проф. Ц.Амартайван, Биологийн тэнхимийн эрхлэгч дэд проф. Б.Оюунцэцэг болон хуралд оролцохоор шалгарсан оюутнуудын зардлыг дэмжиж санхүүжүүлсэн Дэлхийн Байгаль Хамгаалах санг (WWF) -гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.

Хуралд оролцогсод батламж гардсаны дараа. Зүүн гар талаас Абашеев Р. Ю. , У.Айбек, Б.Нямзав, М.Даваагэрэл, Г.Ёндон ба Налётова Л. А. нар,

2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр, Улаан-Үд

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар