“БАГЦ ЦАГ, ДҮН ДҮЙЦҮҮЛЭХ АРГАЧЛАЛ” – Үндэсний хэлэлцүүлгийг МУИС амжилттай зохион байгууллаа

Share Button

МУИС- нь Европын Холбооны санхүүжилттэй Erasmus+ төслийн хүрээнд Италийн Aquila их сургуультай хамтран “Paving the way to interregional mobility and ensuring relevance, quality  and equity of access” (PAWER) төслийг 2017 -2019 оны хооронд хэрэгжүүлж байгаа бөгөөд уг төсөлд БСШУСЯ,  ШУТИС хамтран оролцож байна.

Энэхүү төслийн хүрээнд МУИС- нь сургуулийнхаа хэмжээнд 3 удаа сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсан бөгөөд 2019 оны 5 дугаар сарын 8-ны өдөр үндэсний хэмжээний хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт БСШУСЯ, ШУТИС, АШУҮИС, МУБИС, СУИС, МГТИС, ОТИС, Шинэ Монгол ТДС,  Шинэ Монгол Технологийн коллеж зэрэг их, дээд сургууль, байгууллагын 30 орчим төлөөлөгчид оролцож өөрсдийн аргачлалаа танилцуулж, санал бодлоо солилцож, хэрэгцээтэй хэлэлцүүлгийг амжилттай явууллаа.

PAWER төслийн баг-МУИС

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар