Хөдөлмөрийн зах зээлд шинээр хөл тавьж буй МУИС-ын шинэхэн төгсөгчдийн зан төлөв, авьяас сонирхол, хандлага ур чадварыг технологийн дэвшил ашиглан дэлгэрэнгүй тодорхойлж, карьер хөгжлийн цогц үйлчилгээ үзүүлснээр ажил амьдралын сорилтуудыг амжилттай даван туулах төлөвлөгөөтэй, өрсөлдөх чадвартай, баялаг бүтээгчийг тохирох ажлын байранд санал болгох зорилготойгоор “Тохирох ажилд нь зөв хүнийг” төслийг 4-н үе шаттайгаар 2 дахь жилдээ амжилттай хэрэгжүүллээ.
- Эхний үе шат болох ӨӨРИЙГӨӨ НЭЭ КАРЬЕРАА УДИРД – ЛЕКЦ
Хэрхэн өөрийгөө таньж мэдэх, карьераа төлөвлөх, амжилтад чиглүүлэх талаарх өргөн хүрээтэй, системтэй, шинэлэг мэдээлэл олгож сэдэлжүүлэх лекцийг төгсөх түвшний суралцагчдад цувралаар зохион байгуулж 600 орчим суралцагч хамрагдаж,
NCS ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Болор “Үнэ цэнтэй ажилтны амжилтын томьёо”
Карьер хөгжлийн төвийн захирал Д.Мөнхнаран “Миний карьер төлөвлөлт”
Анд глобал ХХК-ийн HR Б.Ариунжаргал “Ажил олгогчид төгсөгчдөөс юу хүлээдэг вэ?”
Харвардын бизнесийн сургуулийн 2019 оны элсэгч Р.Эрдэнэтулга “Дэлхийд өрсөлдөх боловсон хүчин” зэрэг сэдвүүдээр илтгэгч нар лекц уншлаа.
- 2-р үе шат болох АЖЛЫН БАЙРАН ДАХЬ ХУВЬ ХҮНИЙ ОНЦЛОГ,ЧАДВАР ХАНДЛАГЫГ ТОДОРХОЙЛОХ ТЕСТ
МУИС-ийн төгсөх түвшний бүх суралцагчдаас АЖЛЫН БАЙРАН ДАХЬ ХУВЬ ХҮНИЙ ОНЦЛОГ, УР ЧАДВАР ХАНДЛАГЫГ ТОДОРХОЙЛОХ ТЕСТ авч, эхний 500-н төгсөгчид үнэ төлбөргүй хариуг гарган зөвлөгөө өгч үйлчиллээ.
Тест өгсөн бүх суралцагчдын хариу icareer.mn байршиж ажил олгогчид тэдгээрээс харж мэргэжилтэн сонгон шалгаруулж авах боломж бүрдээд байна.
- 3-р үе шат болох КАРЬЕР ИНКУБАТОР ХӨТӨЛБӨР
“Карьер инкубатор” үйлчилгээний гол зорилго нь шинэхэн төгсөгч оюутан залуусыг дэмжин, хувь хүн талаасаа өөрийгөө таньж мэдэх, давуу болон сул талаа тодорхойлох, хөдөлмөрийн зах зээлд гарах эхний шаардлагуудад нийцэх, хүссэн ажилдаа тохирох хүн нь болоход нь туслах юм. “Карьер инкубатор” үйлчилгээ нь Олон улс (ОУ)-ын 80 гаруй оронд хэрэглэгддэг, ОУ-ын сорилын хороо (ITC)-оор баталгаажсан, Америкийн сэтгэл судлалын хүрээлэн (APA) болон Англи улсын сэтгэл судлалын хүрээлэн (BPA)-ээр баталгаажсан Central test-ийн сорилын арга, болон карьер хөгжлийн цогц сургалт, зөвлөгөө хэлбэрээр явагдсан. Төслийн хүрээнд бид “Карьер инкубатор” үйлчилгээг МУИС-ийн төгсөх түвшний 50-н суралцагчид үзүүллээ. Мөн МУИС-ийг төгсөж байгаа хөгжлийн бэрхшээлтэй бүх төгсөгчийг үнэ үнэ төлбөргүй хамруулсан юм.
3.1 КАРЬЕР ҮНЭЛГЭЭ
- Big 5 – хувь хүний зан чанарын онцлог 5 шинжийг тодорхойлох тест
- Professional profile – ажлын байран дахь хувь хүний онцлог,чадвар хандлагыг тодорхойлох тест
- Vocation- ажил мэргэжлийн сонирхлыг тодорхойлох тест
- Sales profile – борлуулалтын ур чадварыг тодорхойлох тест
- Talent map – авьяасын олон хүчин зүйлийн зураглалд үндэслэн дүгнэлт гаргах
Оролцогчдод карьерын иж бүрэн үнэлгээ хийж авьяасын олон талын хүчин зүйлийн зураглалыг нь тодорхойлж өгнө.
3.2 КАРЬЕР ХӨГЖЛИЙН ЦОГЦ СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨ
ЗАГВАРЛАГ CV тоогдохоор, ойлгомжтой, тодорхой бичих чадвар эзэмшүүлэх
СОЛОНГОРСОН RESUME хувийн онцлог зан чанар, хандлага, ур чадвар, туршлагаа амжилттай сийрүүлэх талаар мэдээлэл олгох
АМБИЦТАЙ COVER LETTER ажилд орох хүсэлтээ карьер төлөвлөлттэйгээ уялдуулан илэрхийлэх ойлголтыг өгөх зэрэг сургалтуудыг зохион байгууллаа.
3.3 CAREER & BUSINESS TOUR
Суралцагчдын ирээдүйн ажлын байр, байгууллагын шаардлагын талаарх төсөөлөл, өөрийн карьераа бодит байдалд хэрхэн зохицуулж удирдах талаар мэдээлэл мэдлэг олгоно олгох зорилгоор “Карьер инкубатор” хөтөлбөрт оролцсон суралцагчдыг “Lend mn”, “TЭСО ХХК”-тай танилцах аялал зохион байгууллаа.
Сүүлийн үе шат болох CAREER & JOB FAIR өдөрлөг 05.03-нд зохион байгуулагдаж ажил олгогч 50-н аж ахуй нэгж өөрсдийн урт хугацааны болон түр ажлын байраа МУИС-ийн төгсөгчид, суралцагчдад танилцуулахын зэрэгцээ Карьер инкубаторт хамрагдсан суралцагчид болон ажлын байрны хандлага ур чадварын тест өгсөн суралцагчид тестийн тайлангаа ажил олгогчдод танилцуулж ярилцлага өрнүүллээ.
Нэг талаас байгууллагын нээлттэй ажлын байр, түүнд тавигдах шаардлагууд, байгууллагын соёлын талаарх танилцуулга нөгөө талаас хандлага, ур чадвараа тодорхойлсон, хувийн карьер төлөвлөлттэй төгсөгчид өөрийн амбицаа ажил олгогчид танилцуулах улмаар ажил хэрэгч уулзалт зохион байгуулж хамтран ажиллах боломжийг бий болгож өгч байгаагаараа бусад ажлын байрны өдөрлөгүүдээс онцлог давуу талтай юм.
Тиймээс өөрийгөө таньж мэдсэн, хувийн карьер төлөвлөлттэй, шаардлагатай ажлын байранд тохирох ажилтан, Карьер төлөвлөлтөө хийсэн төгсөгчид өөрийн хүсэж буй, тохирох ажлын байранд шууд орох боломж бүрдэж байна. CAREER & JOB FAIR өдөрлөгийн үеэр давхардсан тоогоор 700 гаруй суралцагч цагийн болон бүр ажлын байрны саналд cv, танилцуулга өгч оролцлоо.
Мөн өдөрлөгийн үеэр МУИС, төгсөгчдөө шууд ажлын байрт зуучлах болон цаашдаа хамтран хэрэгжүүлэх олон ажлын хүрээнд Юнител групптэй хамтын ажиллагааны гэрээ байгуулж хамтын ажиллагаагаа бэхжүүлсэн юм.
ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС