Португал улсын Миниогийн их сургуульд ( University of Minho, Portugal ) богино хугацаагаар ажиллахыг урьж байна

Share Button

МУИС-ийн захиргааны мэргэжилтнүүд (non-teaching staff) та бүхэн Эрасмус плас мэргэжилтэн солилцооны хөтөлбөрт өргөдлөө мэдүүлнэ үү. Солилцооны хөтөлбөр Португал улсын Миниогийн их сургууль (Universidade do Minho) дээр явагдах бөгөөд хөтөлбөрийн хүрээнд ажиллахтай холбоотой бүх зардлыг (олон улсын нислэгийн тийз болон амьжиргааны зардал) Европын Холбооноос санхүүжүүлнэ.

Өмнөх хөтөлбөрүүдэд МУИС-ийн нэг багш, нэг мэргэжилтэн нар сонгогдон богино хугацаанд ажиллаад ирсэн бөгөөд 1 оюутан 5 сарын хугацаатай тус сургуульд суралцана.

Тэтгэлгийн хэмжээ: Бүх төрлийн даатгал, 2 талын нислэгийн тийзийн төлбөрийг хүлээн авагч сургууль төлөх бөгөөд мэргэжилтэнд нэг өдрийн 160 еврогийн тэтгэлэг олгоно.

Та бүхэн дараах линкүүдээр орж холбогдох мэдээллийг авна уу.

Хөтөлбөрийн талаарх ерөнхий мэдээлэл, өргөдлийн зааварчилгаа: https://alunos.uminho.pt/EN/students/mobilityprograms/Pages/ICM.aspx

Мэргэжилтэн солилцооны өргөдлийн маягт: 

https://docs.google.com/forms/d/1zP7fbUTWqWi6mVf_qiCBjWNRAL5jdCzMQHNY5OB4D6I/viewform?edit_requested=true

Бүрдүүлэх баримт/Mobility Agreement for training:

https://alunos.uminho.pt/EN/students/mobilityprograms/ICM_Documents%20IN/Mobility%20Agreement%20Training%20edit%C3%A1vel_ICM.pdf

Өргөдөл мэдүүлэх эцсийн хугацаа: 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэл зөвхөн цахимаар хүлээж авна.

Сонгон шалгаруулалт дараах журмаар явагдана:

  • Миниогийн их сургууль онлайн өргөдлийг хавсаргасан бичиг баримтын хамт шалгаж илгээгч их сургууль (МУИС)-руу мэдээлнэ.
  • Илгээгч их сургууль өргөдөл мэдүүлэгчийн бичиг баримтын бүрдэлт болон тэтгэлэгийн шаардлагад нийцсэн талаар үнэлгээ өгнө
  • Хүлээн авагч сургууль өргөдөл мэдүүлэгчийн суралцах, ажиллах чиглэлийг харгалзан үнэлгээ өгнө.
  • Миниогийн их сургуулиас өргөдөл мэдүүлэгчийг тэнцсэн эсэх талаар эцсийн шийдвэрийг гаргана.
  • Өргөдөл мэдүүлэгчид тэнцсэн, тэнцээгүй, нөөцийн жагсаалтанд орсон талаар хариу ирүүлнэ.
  • Тэнцэгч тэтгэлэгийн гэрээнд гарын үсэг зурна
  • Солилцоо эхлэх/дуусах хугацааг эцэслэн тохиролцоно

Өргөдөл мэдүүлэхдээ дараах зүйлийг анхаарна уу:

  1. Өргөдөл мэдүүлэгчид тавьсан шаардлагад тохирч байгаа эсэх
  2. Уригч сургуульд ажиллахад англи хэлний хангалттай мэдлэгтэй эсэх
  3. Солилцоогоор ажиллах салбартаа хангалттай туршлагатай эсэх
  4. Өргөдөл мэдүүлэх зааварчилгааг сайтар уншиж танилцах
  5. Өргөдөл мэдүүлэхэд шаардлагатай бүх бичиг баримтыг бүрдүүлэх
  6. Өргөдөлд мэргэжилтэн солилцооноос хүлээх үр дүн болон солилцоонд хамрагдах хүсэл зорилгынхоо талаар тодорхой тусгах

Хөтөлбөртэй холбоотой асуудлаар Хамтын ажиллагааны хэлтсийн int_rel@num.edu.mn хаягаар эсвэл 317050 утсаар холбогдон хандана уу.

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС