Япон Улсын Шинжлэх ухаан, технологийн агентлагын САТРЕПС хөтөлбөрт  МУИС-ийн профессор Ж.Батхүүгийн төсөл шалгарсан байна

Share Button

Япон Улсын Шинжлэх ухаан, технологийн агентлаг (Japan Science and Technology Agency)-аас хэрэгжүүлдэг САТРЕПС (SATREPS, Science and Technology Research Partnership for Sustainable Development)  хөтөлбөрт  МУИС-ийн профессор Ж.Батхүү, Токиогийн их сургуулийн профессор Т.Асами нарын хамтран дэвшүүлсэн “Нүүдэлчин Монголчуудын уламжлалт мэдлэгт тулгуурлан бэлчээрийн тэжээлийн зэрлэг ургамлыг зүй зохистой ашиглах нь” төсөл шалгарч, одоо төслийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг гаргах, 2 тал эцэслэн тохиролцсоны үндсэн дээр гэрээнд албан ёсоор гарын үсэг зурах ажлын бэлтгэл хийгдэж байна.

САТРЕПС  хөтөлбөрийн гол зорилго нь хүрээлэн буй орчин, эрчим хүч, биологийн нөөц, байгалийн гамшиг, халдварт өвчин зэрэг хүн төрөлхтөний өмнө тулгарч буй глобал асуудлуудыг шийдэхэд тус дэм болохуйц шинэ мэдлэг бүтээх төдийгүй, түүнээ нийгмийн амьдралд хэрэгжүүлэх явдал юм.

Төсөл хэрэгжих явцад салбар дундын судалгаа явуулах лабораторийн орчин, боловсон хүчний нөөц бүрэлдэн бий болно.  5 жилийн хугацаатай хэрэгжих уг төслийн Япон талын зардлыг Япон Улсын Шинжлэх ухаан, технологийн агентлаг, Монголд хийгдэх судалгааны зардлыг ЖАЙКА байгууллага хариуцан санхүүжүүлэх юм. Япон Улсын Шинжлэх ухаан, технологийн агентлагаас 1 жилд гаргах санхүүжилтийн дээд хэмжээ нь 35 сая иэн,  ЖАЙКА байгууллагаас 1 жилд гаргах санхүүжилтийн дээд хэмжээ нь 60 сая иэн (ойролцоогоор  1.4 тэрбум төгрөг) байна.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар