МУИС-д ОУ-ын Цацрагийн биологийн Geant4-DNA сургалт семинар болно

Share Button
2019 оны 7 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд МУИС-д ОУ-ын Цацрагийн биологийн Geant4-DNA сургалт семинар болно. Цөмийн цацраг болон эс, ДНХ, нейроны харилцан үйлчлэлийн өнөөгийн дэвшилд тус сургалт дадлага чиглэнэ. Үүнд алтны нанбөөмийг эмнэлгүүд дэх ердийн рентгений туяагаар шарахад олон хоёрдагч электрон үүсч байгааг хавдар эмчилгээнд нэвтрүүлэхэд чиглэсэн судалгааны үр дүнг мэдээллэж дадлага явуулна.  Уг семинарт АНУ, Франц, ЕХ-ны Geant4-DNA төв, ЦШНИ, Японы КЕК төв, Австралийн Волонгонг Их сургуулиас ирэх эрдэмтэд  лекц уншиж дадлага удирдана.
Тухайлбал, энэ чиглэлд дэлхийд  “prominent” гэгдэж байгаа,  Австралийн  Волонгонг анагаахын их сургуулийн  проф. Susanna Guatelli -тэй бид хамтын судалгаа хийж байгаа юм. Профессор S.Guatelli  Монгол улсад салбар дундын ШУ-ыг хөгжүүлж хавдрыг, эмчлэх аргыг боловсруулах, цаашид патент боловсруулах  үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаа юм. Мөн профессор S.Guatelli Цацрагийн эмч, мэргэжилтэн болон эсийн цацрагийн биологич нарт лекц уншихаар төлөвлөж байгаа юм.  Энэхүү  дээрх сургалт семинарт  холбогдох багш судлаачдыг өргөнөөр оролцохыг урьж байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах холбоосыг хавсаргав.
twitter news: https://twitter.com/geant4_dna?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Eembeddedtimeline%7Ctwterm%5Eprofile%3Ageant4_dna%7Ctwgr%5E363937393b70726f64756374696f6e&ref_url=http%3A%2F%2Fgeant4-dna.in2p3.fr%2F
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар