МУИС-ийн номын сан дээр ISO 9001 стандартын баталгаажуулах аудитын баг ажиллаж байна

Share Button

МУИС-ийн номын сан нь үйл ажиллагаагаа уншигч, үйлчлүүлэгчдийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн, системтэйгээр хянах тогтолцоог бий болгохын тулд чанарын менежментийн тогтолцооны олон улсын стандарт ISO 9001-ийг нэвтрүүлэхээр тууштай, хичээн ажилласны үр дүнд 2019 оны 7 сард аудитлүүлэх албан хүсэлтээ илгээсэн болно. Бидний хийсэн ажлын үр дүн, тайлан анхан шатны шаардлагыг хангасан тул баталгаажуулалтын аудитын баг МУИС-ийн номын сан дээр 2019 оны 8 сарын 8-ны өдрөөс ажиллаж эхэллээ.