“МЭРГЭЖИЛ СОНГОЛТ-АМЖИЛТЫН ҮНДЭС” үйл ажиллагааг зохион байгууллаа

Share Button

2019 оны 10 дугаар сарын 21-24-ний өдрүүдэд “МЭРГЭЖИЛ СОНГОЛТ-АМЖИЛТЫН ҮНДЭС” арга хэмжээг Булган, Орхон аймгийн ЗДТГ, БСУГ-тай хамтарч ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгууллаа. Тус арга хэмжээнд мэргэжил сонголт, ирээдүйн мэргэжлийн чиг хандлагын талаар лекц уншиж, МУИС-ийн танилцуулга, элсэлттэй холбоотой мэдээлэл, мэргэжил сонголтын тухай зөвлөгөөг тус тус хүргэсэн юм.

 

Энэхүү үйл ажиллагаанд Булган аймгийн ЕБС-ийн ахлах ангийн 200 гаруй сурагч оролцсон бол Орхон аймгийн ЕБС-ийн ахлах ангийн 300 орчим сурагчид, анги удирдсан багш нар зэрэг нийт 500 орчим хүн оролцлоо. Сурагчид боловсролын чиг хандлага хэрхэн хувьсаж, хаашаа чиглэж буйг, мэргэжлээ хэрхэн зөв сонгох тухай сонирхолтой лекцийг хүлээн авч МУИС-д элсэхдээ аль бүрэлдэхүүн, салбар сургуулийг сонгож цаашдаа ямар мэргэжлийн хөтөлбөрийг сонгох нь өөрт тохирох, ирээдүйд үнэ цэнтэй байх тухай тодорхой мэдээлэлтэй болов.

МУИС нь ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын ЭЕШ өгөх чиглэл, гүнзгийрэн судлах хичээл сонгох явцаас өмнө сурталчлан таниулах үйл ажиллагааг намрын улиралд зохион байгуулах нь үр дүнтэй гэж үзэн энэхүү үйл ажиллагааг намрын улиралд зохион байгуулж байхаар төлөвлөөд байна.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар