“ХУРИМТЛАЛТАЙ-ХУВЬЦААТАЙ ИРГЭН” АЯН (СУРГАЛТ, МЭДЭЭЛЭЛ, БҮРТГЭЛ)

Share Button

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 296 дугаар тогтоолоор Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн хувьцааны өөрчлөлтийг холбогдох хууль тогтоомж, анхан шатны баримтад тулгуурлан хянаж, нягтлах ажлыг зохион байгуулж хувьцаа эзэмшигч иргэдийн бүртгэлийг 2019 оны 12 дугаар сарын эхний 7 хоногт багтаан дуусгах болсон. Иймд тус тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд хувьцаа эзэмшигч ТАНД компанийн үйл ажиллагаа, бодлого шийдвэрийг танилцуулах, иргэдийн санал, хүсэлтийг сонсох, хурдан шуурхай шийдвэрлэх, хувьцааны өөрчлөлттэй холбоотойгоор гарсан алдаа, зөрчлийг залруулах, бүртгэл хийх хүрээнд улс даяар зохион байгуулагдаж буй “ХУРИМТЛАЛТАЙ-ХУВЬЦААТАЙ ИРГЭН” аянд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Үйл ажиллагааны хүрээнд

  1. Хөрөнгийн зах зээлийн анхан шатны сургалт
  2. ЭТТ 2018, 2019 оны тайлан мэдээ
  3. ЭТТ 1072 хувьцааны мэдээлэл
  4. Бүртгэл

Иймд МУИС-ийн эрдэмтэн багш, ажилчид та бүхнийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны 15.00 цагт 1 дүгээр байрны Эрдмийн танхимд хүрэлцэн ирж оролцоно уу хэмээн урьж байна. /Сургалт, мэдээлэл үнэ төлбөргүй./

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС