Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийнэ

Share Button

Сургуулийн орчинд амар тайван аюулгүй сурч боловсрох нөхцөл боломжийг бүрдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын оролцоог дэмжиж суралцагсдын аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагын ажилтнууд хууль, эрх зүйн яриа, таниулга хийх тул оюутнууд идэвхтэй оролцоно уу. Яриа, таниулгыг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс, 6 дугаар хорооны хэсгийн байцаагч, дэслэгч В.Батсайхан хийнэ.

Хаана: Оюутны 4 дүгээр байрны 1 дүгээр давхар, бие даах өрөө

Хэзээ:  2019 оны 11 дүгээр сарын 20-ны 17:00 цаг

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар