“Үнэт зүйлсийн боловсролын академи” ТББ-аас яриа хийлээ

Share Button

“Үнэт зүйлсийн боловсролын академи” төрийн бус байгууллагын тэргүүн, гэр бүл судлаач Р.Мөнхцэцэг, хөтөлбөрийн ажилтан Дэлгэрзаяа нар оюутны 3 дугаар байрны оюутнуудад  оюутан залуусын үерхэл нөхөрлөл, гэр бүлийн үнэ цэнэ, үнэт зүйлсийн талаар болон сайн дурын үйл ажиллагааны тухай хувь хүнд нѳлѳѳлѳх нѳлѳѳллийн тухай яриа хийлээ.

Оюутнууд дадлага ажил болгон багт хуваагдан ажиллаж, баг бүр дотуур байрандаа хийж болох санал гарган хоёр жижиг тѳслийг хийхээр болсон. Байрандаа хуванцар савыг ангилах, шал угааж байна гэсэн тэмдэг хийх гэх мэтээр дотуур байрандаа ямар нэгэн сайн дурын үйл ажиллагаа хийх талаар идэвхтэй санаачлагыг байрны оюутнууд өөрсдөө гаргасан бүтээлч, үр дүнтэй ярилцлага болсон.

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар