НИЙТ СУРАЛЦАГЧДЫН АНХААРАЛД

Share Button

Сургалтын үйл ажиллагааны талаар гарсан зарим шийдвэрүүдийг хүргэж байна. Та бүхэн цаашдын хичээл сонголт, төлөвлөлтөндөө анхаарна уу.

МУИС-ийн Ерөнхий суурийн буюу мэргэжлийн хөтөлбөрөө сонгоогүй байгаа оюутнуудын хувьд:

  1. Энэ хичээлийн жилийн хаврын улирлаас бүрэлдэхүүн сургуулийн мэргэжлийн суурь хичээлүүдээс сонгон судлах боломжтой болсон тул тэдгээр хичээлүүдээс сонгон судлана уу. Жишээлбэл ШУС-БУС-ийн Ерөнхий суурийн оюутан хаврын улиралд Ерөнхий суурийн багцаас гадна БУС-ийн мэргэжлийн суурь болох “Математик-2”, “Математик-3”, “Орчин үеийн физик”, “Ерөнхий хими”, “Ерөнхий биологи” болон бусад мэргэжлийн суурь хичээлүүдээс сонгон судлах боломжтой болж байна. Энэ нь оюутнуудад мэргэжлийн суурь хичээлүүдээ эрт судлаж, цаашид 3,5-4 жилдээ багтааж төгсөх боломжийг олгож буй шийдвэр юм.
  2. Энэ хичээлийн жилийн хаврын улирлаас “Чөлөөт сонгон” багцаас хичээл судлах боломжгүй. Мэргэжлийн хөтөлбөр сонгох хүртлээ “Ерөнхий суурийн” болон “Мэргэжлийн суурийн” багцаас хичээл сонгон судлах ба хөтөлбөр сонгосны дараа “Чөлөөт сонгон” багцаас хичээл судлах боломжтой болно.
  3. Мэргэжлийн хөтөлбөрөө 2 жилд багтаан сонгоогүй тохиолдолд сургуулиас хасахыг анхаарна уу.

Бакалаврын түвшний нийт оюутнуудын хувьд:

  1. Хичээл баталгаажуулалт хийх дараалал өөрчлөгдсөн. Үүнд:
  • Хамгийн эхэнд: Мэргэжлийн ангийн, тандалт өгсөн оюутнууд
  • Дараа нь: Мэргэжлийн бус ангийн, тандалт өгсөн оюутнууд
  • Дараа нь: Мэргэжлийн ангийн, тандалт өгөөгүй оюутнууд
  • Хамгийн сүүлд: Мэргэжлийн бус ангийн, тандалт өгөөгүй оюутан

гэсэн дарааллаар тодорхой хугацааны зайтайгаар хичээл баталгаажуулалт хийгдэнэ.

  1. “Англи хэлний ахисан дунд түвшний (upper intermediate) мэдлэг эзэмшсэн байх ёстой” гэсэн төгсөгчдөд тавигдах шаардлагын дагуу IELTS, TOEFL-ийн оноогоор “Ахисан дунд түвшний англи хэл” хичээлийг дүйцүүлдэг байсан бол одооноос уг хичээлийг дүйцүүлэхгүй, зөвхөн уг шаардлагыг хангасанд тооцно.
  2. Бакалаврын хөтөлбөрийн “Чөлөөт сонгон” багцаас 30-с илүү багц цаг цуглуулах боломжгүй болсоныг анхаарна уу.
  3. “Чөлөөт сонгон” багцад “Мэргэжлийн суурь хичээл” болон “Мэргэжлийн хичээл” багцаас илүү үзсэнийг тооцох ба “Ерөнхий суурийн” багцаас илүү үзсэнийг тооцохгүй. Зөвхөн ЕС-ийн “Ахисан дунд түвшний англи хэл” хичээлийг тооцно. Нэгэнт илүү үзсэн (2018-2019 оны хичээлийн жилийн намрын улирал болон түүнээс өмнө) хичээлийг Чөлөөт сонгон багцад дүйцүүлэх тухай өргөдөл авахгүй бөгөөд төгсөлтийн үеэр шалгаж тооцно.

Магистр, докторын түвшний оюутнуудын хувьд:

  1. Магистр, докторын хөтөлбөрийн “Бусад тэнхим, салбар нэгжээс” багцад МУИС-ийн ижил түвшний бүх хичээл байхаар шийдвэрлэгдсэн. Та МУИС-ийн ижил түвшний бүх хичээлүүд дотроос өөрийн хувийн төлөвлөгөө, судалгааны чиглэл, сонирхолдоо тааруулан, удирдагч багштайгаа зөвшилцсөний үндсэн дээр хичээлээ сонгон судлана уу.

 

Өмнөх онуудад оюутнуудад хүргэж байсан анхааруулга, мэдээг эндээс үзнэ үү.

МУИС-ИЙН ОЮУТАН – МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ

Хөтөлбөр, чанарын баталгаажуулалтын хэлтэс

МУИС, Хичээлийн 2-р байр 109 тоот

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар