МУИС-ийн судалгааны хүрээлэн, төвийн захирлууд 2019 оны үр дүнгийн гэрээний биелэлтээ тайлагнав

Share Button

2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр 2019 оны үр дүнгийн гэрээний биелэлтийн хуралд МУИС-ийн судалгааны 8 хүрээлэн, төвийн захирлууд оролцож, нэг жилийн тайлангаа хэлэлцүүлэв.  2019 оны үр дүнгийн гэрээнд  2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, МУИС-ийн 2016-2024 оны стратегийн төлөвлөгөөний зорилтуудын хүрээнд гүйцэтгэх даалгавар, 2019 онд хүрэх шалгуур үзүүлэлтийг тусгаж өгсөн байсан ба шинжээчид биелэлтийг үр дүнгийн гүйцэтгэлээр үнэлсэн.

                                                                    Хөтөлбөр                

Д/Д Агуулга Цаг
1 А.Солонго, Тогтвортой хөгжлийн хүрээлэн 10:00-10:10
  Асуулт, хариулт 10:10-10:20
2 Х.Цэвэлмаа, Эдийн засгийн хүрээлэн 10:20-10:30
  Асуулт, хариулт 10:30-10:40
3 С.Энхбат, Цөмийн судалгааны төв 10:40-10:50
  Асуулт, хариулт 10:50-11:00
4 Б.Оюунсанаа, Төв Азийн бүсийн түймрийн менежментийн нөөцийн төв 11:00-11:10
  Асуулт, хариулт 11:10-11:20
5 Д.Заяабаатар, Монгол судлалын хүрээлэн 11:20-11:30
  Асуулт, хариулт 11:30-11:40
6 Н.Баатарбилэг, Ойн хүрээлэн 11:40-11:50
  Асуулт, хариулт 11:50-12:00
7 В.Батцэнгэл, Хот, бүс нутгийн хөгжлийн судалгааны хүрээлэн 12:00-12:10
  Асуулт, хариулт 12:10-12:20
8 О.Мөнхбат, Нийгмийн судалгааны хүрээлэн 12:20-12:30
  Асуулт, хариулт 12:30-12:40
  Үнэлгээний дүнг гаргах 12:40-13:00

Удирдлагын зүгээс үнэлгээний дүнд үндэслэн 2020 оны гэрээг сунгахдаа  МУИС-ийн судалгааны хүрээлэн, төв Web of Science JCR бүртгэлтэй өгүүллийн тоо, эшлэлийг өсгөх, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, орлого оруулах, оюуны өмчийн эрхийг авах, судалгааны төсөлд оролцох профессоруудын оролцоог өргөжүүлэх, гадаадын өндөр хөгжилтэй орнуудад судалгаа хийж байсан докторын дараах судлаач, магистрант, докторантыг судалгаанд өргөнөөр оролцуулах, аж үйлдвэртэй хамтын ажиллагааг хөгжүүлэх, ЭШММС-д өгөгдөл архивлан бүрдүүлэх  бодлогыг баримтална.

Эрдэм шинжилгээний хэлтэс

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар