МУИС-ийн багш, оюутнууд нийгмийн эгэх хариуцлагын төсөл хэрэгжүүлэх төслийн уралдаанд амжилттай оролцож байна

Share Button

“Монголын Эдийн засгийн шинжилгээ, судалгааны төв” /MeARC/ нь Эдийн засгийн шинжилгээ, судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага бөгөөд “Нийгмийн эгэх хариуцлага-Залуусын оролцоо” төслийг Дэлхийн банк, Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хоёр дахь хичээлийн жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. 2019-2020 оны хичээлийн жилд оюутан, залуус өөрсдөд нь тулгамдаж буй эрүүл мэндийн салбартай холбоотой асуудлаа тодорхойлж, гардан шийдвэрлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор нийгмийн эгэх хариуцлагын санаачлагын төсөл хэрэгжүүлэх уралдааныг Улаанбаатар, Дархан-Уул, Орхон, Ховд, Дорнод аймгуудад зохион байгуулсан.

Төслийн уралдаанд нийт 108 багийн 300 гаруй оюутан залуус оролцсоноос МУИС-ийн 4 баг шилдэг 12 төсөлд багтаж төслөө цаашид хэрэгжүүлж эхлэх гэж байна. Үүнд:

Багийн нэр Төслийн нэр Үүрэг Гишүүдийн нэр Сургууль
Лобби Харьяалалгүй оюутнуудын эрүүл мэндийн үйлчилгээ авах эрх Багийн ахлагч Б.Мягмарсүрэн ЭС, НББ-4
Багийн гишүүн Ц.Мандуухай ЭС, НББ-3
Багийн гишүүн Н.Хонгорзул ЭС, НББ-3
Чиглүүлэгч багш Б.Отгонтөгс НББ тэнхим
Эрүүл ирээдүй Эрчүүдийн эрүүл мэнд Багийн ахлагч Б.Булгантамир ЭС, БУ-3
Багийн гишүүн О.Бат-Эрдэнэ ЭС, БУ-3
Багийн гишүүн Т.Анударь ЭС, ОУХ-1
Чиглүүлэгч багш Д.Сансар БУ-ын тэнхим
Үзээд алдах уу Нөхөн үржихүйн эрүүл мэнд Багийн ахлагч А.Алтанбаяр ШУС, НУС-4
Багийн гишүүн Г.Ганди ШУС, НУС-4
Багийн гишүүн А.Бархасмаа ХЗС-3
Чиглүүлэгч багш Б.Наранчимэг ЭЗ-ийн тэнхим
Энигма Оюутны дотуур байрны халуун усны өрөөг сайжруулах Багийн ахлагч Э.Хатантөмөр ХШУИС-3
Багийн гишүүн Б.Бат-Эрдэнэ ХШУИС-3
Багийн гишүүн Б.Буянзаяа БС, Банк-3
Чиглүүлэгч багш Ч.Батбаатар МХ-ны тэнхим

Төсөл хэрэгжүүлэх хугацаанд “Монголын Эдийн засгийн шинжилгээ, судалгааны төв” /MeARC/ болон Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас шалгарсан багуудад боломжит бүх дэмжлэгийг үзүүлэх юм. Монгол Улсын Их Сургуулийн Оюутан, төгсөгчийн хэлтэс нь  шалгарсан багуудыг холбогдох газруудтай холбох,  зөвөлгөө өгөх, хэрэгцээт мэдээллээр хангах, мэдээлэл түгээх зэргээр боломжит бүхий л талаар дэмжиж хамтран ажиллаж байна.

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС