“ЭНИГМА” БАГИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
2019-2020 оны хичээлийн жилийн “Нийгмийн эгэх хариуцлага-Залуусын оролцоо” төслийн хүрээнд зохион байгуулсан уралдаанд оролцож төсөл хэрэгжүүлэхээр сонгогдсон багууд 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдөр хүртэл төслөө хэрэгжүүлнэ. Дэлхийн банк, Монголын эдийн засгийн шинжилгээ судалгааны төв нь төсөл хэрэгжих хугацаанд багуудад тогтмол дэмжлэг үзүүлж, үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу хамтран ажиллах юм.
Шалгарсан багууд хуваарийн дагуу онлайн уулзалтуудад оролцож, тайлан, видео ирүүлж төслийн эхэнд болон төгсгөлд буюу нийт 2 удаа төслөө сургуулийн захиргаандаа танилцуулах үүргийн дагуу Бизнесийн сургуулийн Маркетинг худалдааны тэнхмийн багш Ч.Батбаатар /чиглүүлэгч багш/, Маркетинг хөтөлбөрийн 3 дугаар түвшний оюутан Энхболдын Хатанттөмөр /багийн ахлагч/, Банк хөтөлбөрийн 3 дугаар түвшний оюутан Баатарын Буянзаяа нарын бүрэлдэхүүнтэй Оюутны дотуур байрны халуун усны өрөөний чанар стандарт, эрүүл ахуйн нөхцөл, халдвар хамгааллын дэглэмийг сахих, чанарыг сайжруулах “Энигма” багийн төслийн үйл ажиллагаатай Оюутан, төгсөгчийн хэлтэс танилцав.
Уг төслийн уралдаанд оролцож буй багуудыг цуврал байдлаар танилцуулж байна.
“Энигма” багийн төслийн ТАНИЛЦУУЛГА: “Энигма” баг нь Оюутны дотуур байрны халуун усны өрөөнд тавигдах эрүүл ахуйн шаардлага, халуун усны газрын эрүүл ахуй хүртээмжид анхаарах, засаж сайжруулах зорилгоор төслийн уралдаанд оролцож байна.
Багийн хүсч буй үр дүн: Ариун цэврийн шаардлага, стандартад нийцсэн нийтийн халуун усны өрөөтэй болох, халуун усны өрөөний эрүүл ахуй, ахуйн нөхцөл, халдвар хамгааллын дэглэмийг сахих, чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, эрүүл ахуйн тал дээр асуудалгүй болох
ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС