“Орон нутгийн их, дээд сургуулийн багшийн хөгжлийг дэмжих” сургалт, хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа

Share Button

2020 оны 1 дүгээр сарын 17-нд МУИС-ийн Хамтын ажиллагааны хэлтэс, Багшийн хөгжлийн төв хамтран “Орон нутгийн их, дээд  сургуулийн багшийн хөгжлийг дэмжих” сургалт, хэлэлцүүлгийг МУИС-ийн Завхан дахь салбар сургуулийн багш нарт амжилттай зохион байгууллаа.

Сургалтыг Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ш.Мэндбаяр нээж үг хэлэхдээ “Дотооддоо сургалт, судалгаа, нийгэмд чиглэсэн үйл ажиллагаагаа өргөжүүлэхээс гадна гадаадын зорилго, үйл ажиллагааны чиглэл нэг их дээд сургуулиудтай хамтран ажиллах боломж, нөхцөлийн талаар товч мэдээлэл хүргэв.

Сургалтад Завхан сургуулийн 20 багш хамрагдсан ба үр дүнд суурилсан боловсролын багийн Мастер багш, МУИС-ийн ХШУИС-ийн дэд профессор Д.Болормаа, Т.Энхдөл нар “21-р зууны Багшлахуй, Суралцахуйн чиг хандлага” сэдвээр, БХЦСТ-ийн эрхлэгч, МУИС-ийн ОУХНУС-ийн дэд профессор С.Батцэцэг “Хичээлийн хөтөлбөр боловсруулах арга зүй, туршлага” сэдвээр тус, тус онол, практик хослуулан явуулав.

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС,

БАГШИЙН ХӨГЖИЛ, ЦАХИМ СУРГАЛТЫН ТӨВ