Сургалтын үйл ажиллагааг зайнаас цахим хэлбэрээр явуулж байгаа энэ хугацааг ашиглан Шинжлэх ухааны сургууль байрладаг хичээлийн 2-р байрны ариун цэврийн өрөөний засварын ажил хийгдэж байна. ШУС-ийн захирал Д.Заяабаатарын хүсэлтээр засварын ажилтай газар дээр нь танилцлаа.
ШУС-ийн захирал Д.Заяабаатар болон тус сургуулийн салбар хариуцсан дэд захирлууд сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлж оюутнуудын хөдөлгөөнийг хязгаарласан энэ хугацаанд тус засварын ажлыг бүрэн гүйцэт, чанартай, хуваарьт хугацаандаа хийж гүйцэтгэхэд хяналт тавьж ажиллахыг Хангамж, үйлчилгээний газрын удирдлагаас хүссэний дагуу засварын ажилтай танилцав.
Засварын ажлын явцтай танилцсан Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал Н.Бурмаа Хангамж, үйлчилгээний газрын холбогдох инженерүүд, мэргэжилтэн, газрын дарга, санхүүгийн ажилтнуудад засварын ажлын үе шатны хяналт тавьж, засварын ажлыг хугацаанд нь нь чанартай гүйцэтгүүлэх талаар үүрэг болголоо.