МУИС-ийн багш, ажилчдын оршин суудаг 60 айлын байрыг хувьчлах бэлтгэл ажил явагдаж байна

Share Button

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг ОХУ-ын өмчөөс хүлээн авсан байруудыг хувьчлахад бэлтгэх ажлыг зохион байгуулж байгаа тухай мэдээллийг манай сургуульд ирүүлж холбогдох материал гаргаж өгөхийг хүссэн.

Монгол Улсын Их Сургууль ОХУ-ын Худалдааны төлөөлөгчийн газартай 1991 онд гэрээ байгуулан дээрх байруудын нэг болох БЗД-ийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлалтай, 15 дугаар хорооллын 60 айлын орон сууцны 7 дугаар байрыг 60 багш, ажилтанд хуваарилан орон сууц эзэмших эрхийн бичиг олгосон байдаг.

Монгол Улсын Их Сургуулийн Захиргааны зөвлөлийн хурлаар тус асуудлыг хэлэлцэж бүрэн дэмжин орон сууц эзэмшигч нэг бүртэй байгуулсан гэрээ, сургуулиас олгосон орон сууц эзэмших эрхийн бичгийг үндэслэн оршин суугчдын дэлгэрэнгүй мэдээллийг нэгтгэн гаргаж өгөхөөр шийдвэрлэж Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт уг мэдээллийг хүргүүлсэн. Цаашид МУИС-ийн Захиргааны зүгээс тус байрыг оршин суугчдад нь хувьчлах ажилд төрийн бүх шатны байгууллагатай хамтран ажиллаж дэмжлэг үзүүлэх болно.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар