Анхааруулга

Share Button

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын газраас 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдөр МУИС дээр хяналт, шалгалт хийж шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх тухай гаргасан тогтоол, шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг анхааруулсан

Иймд нийт багш, ажилтнууд та бүхэнд олон нийтийг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг дахин анхааруулж байна.

Коронавирусийн халдварын өндөр эрсдэлт энэ цаг үед, гарсан тушаал, шийдвэрийг зөрчин олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулвал хариуцлага тооцож арга хэмжээ авахыг анхааруулья.

МУИС-ийн Захиргаа