Сургалтын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл

Share Button

МУИС-ийн сургалтын үйл ажиллагаа 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг дуустал цахим хэлбэрээр үргэлжлэн явагдах болсонтой холбогдуулан дараах мэдээллийг хүргүүлж байна. Үүнд:

  • Дүнгийн маргааныг 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс хойш шийдвэрлэх. Тухайлбал, I болон Е дүн гэх мэт;
  • Магистр, докторын сургалтыг 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн цахим хэлбэрээр зохион байгуулах;
  • Явцын шалгалтыг цахим сургалтын үед зохион байгуулахгүй бөгөөд 12 дахь долоо хоногт авна. Шаардлагатай тохиолдолд явцын шалгалтын оноог бусад үнэлгээнд нэмж тооцохыг багш өөрөө шийдвэрлэнэ.

Элсэлт, бүртгэлийн хэлтэс