Коронавирусээс урьдчилан сэргийлэх ариутгал, халдваргүйтгэлийг хийлээ

Share Button

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 30, 39 дүгээр тогтоол, Улсын Онцгой комиссын 2020 оны 1 дүгээр тогтоол, Улсын Онцгой комиссын 2020 оны 3 дугаар хурлын тэмдэглэл, Нийслэлийн Засаг даргын “Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/166 дугаар захирамж, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 01/296 дугаар албан бичгийн дагуу шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ариутгал, халдваргүйтгэлийг 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 4 дүгээр сарын 3-ны өдрүүдэд МУИС дээр зохион байгууллаа.

МУИС-ийн Номын сан, хичээлийн 5 байр, оюутны 5 байр, нийт 11 обьектэд коронавирусээс урьдчилан сэргийлэх ариутгал, халдваргүйтгэлийг хийж гүйцэтгэсэн юм.

Тухайлбал Номын сан,  хичээлийн 1, 2, 4, 5 дугаар байруудад ариутгал халдваргүйжүүлэлтийг, оюутны 1, 2, 3, 4, 5 дугаар байруудад ахуйн хортон шавж, мэрэгч устгал, ариутгал, халдваргүйтгэлийн үйлчилгээг нийт анги, танхим, өрөө тасалгаа, лекцийн заал, лабораториуд, спорт заал, нийтийн эзэмшлийн талбай, шат, ариун цэврийн өрөөнүүдэд МУ-MNS-51-61-3-2002, MNS-51-61-1-2002 стандартыг баримтлан эрүүл ахуй, чанарын шаардлага хангасан хор, бодис ашиглан  “Улаанбаатар ариутгал” ХХК гүйцэтгэв.

Ариутгалыг клорсепт-17 0,05% агаараар мананцар үүсгэж гарнизын аргаар гүйцэтгэжээ.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар