Захиргааны зөвлөлийн ээлжит хурал боллоо

Share Button

МУИС-ийн Захиргааны зөвлөлийн 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн  хуралдааны мэдээлэл

ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ:

  1. Улсын Онцгой комиссоос бүх шатны боловсролын байгууллагын хөл хориог улсын хэмжээнд 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл сунгах шийдвэр гаргасантай холбогдуулан хийх ажлын төлөвлөгөө танилцуулах
  2. Бусад асуудал

ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:

1. Улсын Онцгой комиссоос бүх шатны боловсролын байгууллагын хөл хориог улсын хэмжээнд 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл сунгах шийдвэр гаргасантай холбогдуулан цаашид хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцээд:

1.1. Хорио цээрийн үеийн цахим сургалтын үйл ажиллагаа, шалгалт, суралцагчдыг хэрхэн дүгнэх, төгсөлттэй холбоотой шийдвэрийг захирлын тушаалаар удирдамж гарган батлахаар тогтов.

1.2. МУИС-ийн санхүүжилттэй судалгааны төслүүдийн явцын болон эцсийн хэлэлцүүлгийг цахимаар хийх, ирц бүрдэхгүй тохиолдолд 9 дүгээр сард багтаан зохион байгуулахыг зөвшөөрөх. Төслийн удирдагчдын хүсэлт гарган ЭШХ-тэй зөвшилцсөнөөр захирлын тушаалаар үргэлжлэх хугацааг 6 сараар сунгах, улирлын дундаас ажиллаж эхэлсэн эсвэл ажлаас гарсан (чөлөө авсан, албан тушаал өөрчлөгдсөн) тохиолдолд ажилласан хоногт харгалзах Б цагийг нормыг 50 хувиар бууруулан тооцож ЭШ-ний мэдээллийн системд оруулах, 9 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл аливаа олон улсын арга хэмжээ, гадаад томилолт зохион байгуулахгүй байх. Хойшлогдсон арга хэмжээг гадаадын хамтран зохион байгуулагч нарт мэдэгдэх, Гадаад хамтын ажиллагааны гэрээ, санамж бичгийг цахимаар солилцож байгуулах, сунгахыг зөвшөөрөв.

1.3. БСШУС-ын сайдын 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/195 тоот тушаалын 2.6-р заалтыг хэрэгжүүлэх, МУИС-ийн санхүүгийн үйл ажиллагааг хэмнэлтийн горимд шилжүүлэн хэмнэлтийн үед баримтлах хөрөнгө оруулалт, их болон урсгал засвар, худалдан авалт, санхүүгийн үйл ажиллагааны төлөвлөгөө гарган, зарим зардал  хооронд бууруулах, нэмэгдүүлэх өөрчлөлтийг тусган “Тодотгосон төсвийн төсөл” боловсруулан  Захиргааны зөвлөл болон Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.

1.4. Шинэ багшийн сонгон шалгаруулалтыг цаг хугацаанд нь зохион байгуулах, багш ажилтнуудын ээлжийн амралтын тушаалыг цаг хугацаанд нь гаргах, хүний нөөцийн мэдээллийн системийг, шалгаж хүлээн авах ажлын хэсгийг МУИС-ийн захирлын тушаалаар байгуулахаар тогтлоо.

1.5. Ахисан түвшний сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэхэд чиглэсэн хийх ажлын төлөвлөгөөтэй танилцаж, захиргааны зөвлөлийн гишүүдийн гаргасан саналыг төлөвлөгөөндөө тусган ажиллахыг Ахисан түвшний сургуулийн захирал Б.Энх-Амгаланд үүрэг болгов.

2. Бусад асуудлын хүрээнд:

  • Зөвлөх, зөвлөх дэд профессоруудтай холбоотой эрх зүйн баримт бичгүүдийн санал боловсруулахаар тогтлоо.
  • Хичээлийн 4-р байрны анги танхим, өрөө тасалгааны ашиглалтын талаарх ажлын хэсгийн саналыг хэлэлцээд, захирлын тушаал гаргахаар шийдвэрлэв.

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар