Ахисан түвшний суралцагчдад зориулсан “МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг” сунгагдлаа

Share Button

МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг нь тус их сургуульд суралцаж буй суралцагчдын сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, амжилттай суралцаж буй шилдэг оюутныг урамшуулах, зарим мэргэжлээр элсэгчдийг дэмжих зорилготой.

Дараах болзол хангасан суралцагч тэтгэлэгт нэрээ дэвшүүлэх боломжтой.

Хоёроос доошгүй улирал тасралтгүй суралцаж, улиралд дунджаар 6-аас доошгүй багц цагийн хичээлийг судалсан, 3.4-өөс доошгүй голч дүнтэй 2017-2018 оны хичээлийн жилээс хойш элссэн докторант байх, 2018-2019 оны хичээлийн хаврын улирлаас хойш элссэн судалгааны магистрант байх.

Хүсэлт гаргаж буй суралцагч дараах бичиг баримтыг бүрдүүлэн цахим хаягаар ирүүлнэ Үүнд:

  • Суралцагчийн талаарх мэдээллийг агуулсан тэтгэлгийн анкет /татах/
  • Удирдагч багшийн тодорхойлолт /Тэтгэлэг авах шаардлагыг хангаж байгаа болон судалгааны ажил хангалттай түвшинд хийгдэж байгаа талаар тодорхойлолтод тусгасан байх
  • Судалгааны ажлын явцын үр дүнгийн талаарх танилцуулга /судалгааны магистрант, докторант/
  • Хэвлүүлсэн өгүүлэл, эрдэм шинжилгээний илтгэл болон бусад бүтээл /бүтээлийн нүүр хэсэг, гарчиг, товч агуулга, хэвлүүлсэн газрын нэр зэргийг pdf файлаар ирүүлэх /

Материал хүлээн авах хугацаа: 2020 оны 5 дугаар сарын 20-ны 16.00 цаг хүртэл altanzull.nergui@gmail.com цахим шуудангаар хүлээн авна. /материалыг хүлээн авсан тухай
буцаж мэдэгдэх болно/

Лавлах утасны дугаар: 77307730-1514, 1145, 99758211, 99107729

АХИСАН ТҮВШНИЙ СУРГУУЛЬ
ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар