МУИС-ийн дэргэдэх гарааны компаниуд нэмэгдэж байна

Share Button

ШУС-ийн Байгалийн ухааны салбарын Химийн тэнхимийн проф. Ш.Наранмандах удирдагчтай “Монгол орны мөөгнөөс инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх” инновацийн төсөл, Цэвэр энергийн технологи хөгжүүлэлтийн лабораторийн эрхлэгч, Химийн тэнхимийн проф. Б.Энхсаруул удирдагчтай “Нүүрсний хийг метанжуулах процессын хагас үйлдвэрлэлийн туршилт” инновацийн төсөл, ХШУИС, ХБИТ-ийн дэд проф. Б.Даваапүрэв удирдагчтай “Цомцогт бэр цэцэг ургамлаар бэлтгэсэн бактерийн антибиотикт тэсвэрлэх чадварыг бууруулах идэвхтэй ам зайлагч бүтээгдэхүүн” гарааны компанийн төслүүд амжилттай хэрэгжиж байна.

ХШУИС, ХБИТ-ийн дэд проф. Б.Даваапүрэв удирдагчтай “Цомцогт бэр цэцэг ургамлаар бэлтгэсэн бактерийн антибиотикт тэсвэрлэх чадварыг бууруулах идэвхтэй ам зайлагч бүтээгдэхүүн” гарааны компанийн төсөл

 

Цэвэр энергийн технологи хөгжүүлэлтийн лабораторийн эрхлэгч, Химийн тэнхимийн проф. Б.Энхсаруул удирдагчтай “Нүүрсний хийг метанжуулах процессын хагас үйлдвэрлэлийн туршилт” инновацийн төсөл

 

ШУС-ийн Байгалийн ухааны салбарын Химийн тэнхимийн проф. Ш.Наранмандах удирдагчтай “Монгол орны мөөгнөөс инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх” инновацийн төсөл

БСШУСЯ-наас “Эрдэм шинжилээгийн байгууллагын дэргэд гарааны компани байгуулах журам”-д заасны дагуу дээрх инновацийн төслүүдийг өрсөлдөх чадвар, эдийн засгийн үзүүлэлт, импортыг орлох ба экспортод чиглэсэн байдал, оюуны өмчийн эрхийн баталгаажилт зэрэг шаардлага хангасан байдлыг тодорхойлох шинжээчдийг томилж ажиллуулсан ба эдгээр төслүүд нь “Инновацийн тухай хууль” болон холбогдох журамд заасан шаардлагыг хангасан тул инновацийн төслийн нэгдсэн мэдээллийн санд амжилттай бүртгэлээ.

“МУИС-ийн судалгааны санхүүжилтийн журам”, “Багш, оюутны стартап хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн үр дүнд МУИС-аас төрөн гарч буй гарааны компани нэмэгдэж, МУИС-ийн оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, үйлдвэр аж ахуйн нэгжүүдтэй байгуулах лицензийн гэрээнээс тодорхой хэмжээний орлогыг төвлөрүүлж, инноваци, технологи дамжуулалтын менежментийн зөв жишиг тогтоох боломж улам бүр нэмэгдэж байна.

Инноваци, технологи дамжуулах төв

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар