Захиргааны зөвлөлийн ээлжит хурал боллоо

Share Button

МУИС-ийн Захиргааны зөвлөлийн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн хуралдааны мэдээлэл

ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ:

  1. МУИС-д гадаадын багш, судлаач, зочин урьж ажиллуулах журам /шинэ/
  2. Багш, ажилтны албан тушаалын тодорхойлолтын тухай мэдээлэл
  3. Бусад асуудал

ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:

  1. Журамд гишүүдийн гаргасан саналыг тусган засварлаж, нэрийг “МУИС-д гадаадын иргэн урих, ажиллуулах журам” болгон захирлын тушаалаар баталгаажуулж 2020 оны 9 дүгээр сарын 1-ээс мөрдөхөөр шийдвэрлэв.
  2. Багш, ажилтны албан тушаалын тодорхойлолтыг хэлэлцээд ажлын байрны норматив тогтоох ажлын хэсэг байгуулах, 2020 оны 10 дугаар сард багтаж нийт ажилтнуудад аттестатчилал явуулах, холбогдох журмыг боловсруулж Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Г.Мөнхбаярт үүрэг болгов.

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар