Тайваний иргэн Wuni Wurta-ийн нэрэмжит тэтгэлэг сунгагдлаа

Share Button

Тэтгэлгийн зорилго: Монголын ирээдүйг бүтээлцэхүйц МУИС-д суралцаж буй идэвхтэй, сурлага сайтай, манлайлагч, сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай суралцагчдыг дэмжих, хөгжүүлэх зорилготой. Жил бүр бакалаврын түвшний 6 суралцагч тэтгэлэг олгоно.

Тэтгэлгийн хэмжээ: 500 ам.доллар

Тэтгэлэгт тавигдах шаардлага:

  1. МУИС-ийн бакалаврын түвшний, идэвхтэй төлөвийн суралцагч байх
  2. Сурлагын голч дүн 3.0 буюу түүнээс дээш байх
  3.  Сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай суралцагч байх
  4. Сургалтын төлбөрийн 12 багц цагтай тэнцэх хэмжээний тэтгэлэгт хамрагдсан тохиолдолд тэтгэлгийг давхардуулж олгохгүй

Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт:

  1. Хүсэлт гаргах анкет /загварын дагуу/ татах
  2. Сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатайг тодорхойлсон холбогдох баримтууд
  3. Амжилтыг гэрчлэх бичиг баримтын хуулбарууд
  4. Монгол хэл дээр “МУИС-ийн соёл” сэдвээр 300-аас доошгүй үгтэй эссэ бичих. Эссэ нь үг үсгийн алдаагүй, Times New Roman фонтоор, үсгийн хэмжээ нь 12, мөр хоорондын зай нь 1.5 р1, А4 цаасан дээр, хоёр талаас нь зэрэгцүүлсэн байна.

Жич: Дүнгийн тодорхойлолт ирүүлэх шаардлагагүй

Материал хүлээн авах хугацаа:  2020 оны 6 дугаар сарын 18-ны 12.00 цаг хүртэл altanzull.nergui@gmail.com цахим шуудангаар хүлээн авна.  /материалыг хүлээн авсан тухай хариу мэдэгдэх болно/

Лавлах утасны дугаар: 77307730-1514, 99758211