МУИС-ийн ерөнхий болон мэргэжлийн суурь хичээлийн сурах бичиг зохиох, орчуулах төсөл шалгаруулна

Share Button

МУИС-ийн бакалаврын хөтөлбөрийн ерөнхий суурь болон мэргэжлийн суурь хичээл судалж буй оюутны сургалтад зориулсан, дэлхийн шилдэг их дээд сургуулиудын сурах бичигт тавих шаардлагыг хангасан, Монгол хэлээр туурвисан/орчуулсан сурах бичгийн сан бүрдүүлэхэд чиглэгдэнэ.

Сурах бичигт тавигдах нийтлэг шаардлага

Сурах бичиг нь дараах шаардлагыг хангасан байна.

  1. МУИС-ийн Ерөнхий болон мэргэжлийн суурь хичээлээр судлах боломжтой, дээд боловсролын ерөнхий суурь, мэргэжлийн суурь мэдлэг, ур чадварыг бүрэн өгч чадахуйц, холбогдох хичээл, мэргэжлийн онцлогийг тусгасан.
  2. Боловсролын стандарт, сургалтын бодлогын шаардлагад нийцсэн, МУИС-ийн Хөтөлбөрийн ерөнхий хорооноос баталсан хичээл, хөтөлбөрийн хүрээнд судлах боломжтой.
  3. МУИС-ийн холбогдох тэнхимийн хөтөлбөрийн дэд хороодоор хэлэлцүүлж дэмжигдсэн байна.
  4. Орчуулгын сурах бичиг нь БСШУСЯ-аас баталсан жагсаалтад орсон дэлхийн тэргүүлэх 100 их сургуульд ашигладаг, 3-аас доошгүй удаа дахин хэвлэгдсэн, тухайн хичээлийн хөтөлбөрт тусгагдсан байна.
  5. Сурах бичиг нь 30-50 хэвлэлийн хуудастай байна.
  6. Сурах бичгийн зохиогчийн эрхийг МУИС эзэмшинэ.  Сурах бичгийг МУИС Пресс төвд хэвлэнэ.
  7. Сурах бичгийн зохиогчийн/орчуулагчийн баг 10 хүртэл гишүүдтэй байна.

Зохиогчийн баг нийт төсөвтөө зохиогчийн шагнал/орчуулгын эрхийн төлбөр, орчуулагчийн хөлс, ерөнхий редакторын хөлс/орчуулгын редакторын хөлс, фото зургийн эрх, зураг зуруулах хөлс зэрэг зардлыг тусгаж тооцсон байна.

Бүрдүүлэх материал:

  1. МУИС-ийн ерөнхий болон мэргэжлийн суурь хичээлийн сурах бичиг зохиох, орчуулах төслийн саналын карт

Сурах бичиг зохиох, орчуулах төслийн саналаа дор хавсаргасан саналын картын дагуу oyundelger@num.edu.mn хаягаар ирүүлнэ.

Төслийн үр дүн:

  • Сурах бичиг эх бэлтгэлд шилжүүлэхэд бэлэн болсон байна.
  • Сурах бичгийг ерөнхий суурийн/бүрэлдэхүүн сургуулийн хөтөлбөрийн хороогоор хэлэлцүүлж батлуулна.

Төслийн санал хүлээн авах газар: МУИС-ийн Хөтөлбөр, чанарын баталгаажуулалтын хэлтэс /Хичээлийн 2-р байр, 109 тоот/

Хүлээн авах хугацаа: 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 14:00 цаг хүртэл

Холбоо барих утас: 77307730-1317

И-мэйл хаяг: oyundelger@num.edu.mn

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар