МУИС-ийн Захиргааны зөвлөлийн 2020 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн хуралдааны мэдээлэл
ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ:
- МУИС-ийн хөрөнгө оруулалтын танилцуулга
- МУИС-Пресс төвийн ажлын товч тайлан, Хэвлэх үйлдвэрийн өнөөгийн нөхцөл байдал
- Бакалаврын хөтөлбөрийн мэргэжил сонголтын хяналтын тоо тогтоох тухай
- Бусад асуудал
ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:
- МУИС-ийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг хэлэлцэн төсөвтэй уялдуулж санал боловсруулан дараагийн хурлаар хэлэлцэхээр шийдвэрлэв.
- МУИС-Пресс төвийг үйл ажиллагаа, чиглэлээр салгаж ажиллуулахаар шийдвэрлэв. Үүнд: МУИС-Пресс хэвлэлийн газар /Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирлын харьяанд/, Хэвлэх үйлдвэр /Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирлын харьяанд/.
- Бакалаврын хөтөлбөрийн мэргэжлийн сонголтын хяналтын тоог бүрэлдэхүүн сургуулиудтай дахин ярилцаж 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн дотор батлуулахаар шийдвэрлэлээ.
ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР