Өндөржүүлсэн бэлэн байдлын үед сургалтын үйл ажиллагаанд зохицуулалт хийх удирдамж

Share Button

2020-2021 оны хичээлийн жилийн намрын улирлын сургалт (лекц, семинар)-ыг 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 100% цахим хэлбэрээр, 10 дугаар сарын 5-ны өдрөөс лекцийн хичээлийг үргэлжлүүлэн 100% цахим хэлбэрээр, семинар, дадлагын хичээлийг танхимын сургалтаар зохион байгуулна.

Loader Loading...
EAD Logo Taking too long?

Reload Reload document
| Open Open in new tab

Татах [174.13 KB]

Цахим сургалт зохион байгуулахад анхаарах зүйлс

Лекц, семинарын материал бэлтгэх

  • Лекц болон семинарын материал нь тухайн хичээлийн агуулгыг бүрэн багтаасан аудио тайлбар бүхий .pptx, .ppsx өргөтгөлтэй файл эсвэл видео хэлбэрийн файл байна.
  • 90 минутын хичээлийн аудио тайлбар нь 30 минутаас багагүй байна.
  • Лекцийн хичээлийн файл нь үндсэн агуулга болон бататгах асуултаас бүрдэнэ.
  • Семинарын хичээлийн файл нь үндсэн агуулгаас гадна даалгавраас бүрдэнэ.

Хичээлийн материалыг суралцагчдад хүргэх

  • Материалыг СиСи системийн ДААЛГАВАР ХЭСЭГ-ээр суралцагчдад хүргэнэ.
  • Даалгавар үүсгэх хэсэгт шаардлагатай талбаруудыг оруулж (даалгаврын нэр, хугацаа, агуулга, оноо, холбоос), оюутнаас буцааж файл авах хэлбэрийг сонгож, 40МВ-аас бага хэмжээтэй шаардлага хангасан өргөтгөлтэй файлыг шууд илгээх, үүнээс их хэмжээтэй файлыг хост сервист (youtube, onedrive, office365 гэх мэт) байрлуулж холбоосыг агуулга хэсэгт оруулж даалгаврыг үүсгэнэ.

Багш, суралцагчдын ирц, оролцоог бүртгэх

  • Багшийн ирцийг лекц болон семинарын материалыг байршуулсан платформ, серверээс үл хамааруулан хичээлийн хуваарь дахь хугацаанд багтаан заавал Сиси системд даалгавар үүсгэж холбоос, материалыг илгээснээр бүртгэнэ.
  • Суралцагчдын ирцийг бататгах асуулт болон даалгаврыг гүйцэтгэх эцсийн хугацаанд багтаан СиСи системийн даалгаврын хэсгээр ирүүлснээр бүртгэнэ.

Бусад

  • Зайн сургалтын лекц, семинарын материал бэлтгэх, хүргэхтэй холбоотой видео заавар, гарын авлагын холбоосыг албан ёсны цахим хаягаар хүргүүлэхээс гадна СиСи систем, num.edu.mn цахим хуудсанд байрлуулна.
  • Суралцагчидтай хийх хичээлийн хэлэлцүүлгийг Microsoft 365-ийн Teams аппликейшн болон бусад боломжит платформоор зохион байгуулна.
  • Суралцагчид хүргэх мэдээ, мэдээллийг СиСи системийг ашиглан хүргэж болно.

Цахим сургалт зохион байгуулахтай холбоотой зааварчилгаа

  1. СиСи мэдээллийн системийн цахим журналыг ашиглах
  1. Powerpoint програмыг ашиглан видео хичээл бэлтгэх заавар https://youtu.be/jvP0KExHn10
  1. Youtube дээр бичлэг байршуулах заавар https://youtu.be/Z67eE46Pfq8
  1. Цахим шуудан ашиглан Onedrive-т файл байршуулах заавар 

Багш, ажилтны *@num.edu.mn цахим хаягтай хэрэглэгчид 5TB хүртэл хэмжээтэй нөөцийг ашиглах боломжтой байдаг. Ашиглах заавар: https://youtu.be/v5LR6mvLaNY

  1. МУИС-ийн *@num.edu.mn хаягтай багш, ажилтан, МУИС-ийн сурал-цагчдын *@stud.num.edu.mn хаягтай хэрэглэгчид Microsoft Teams програмыг ашиглах бүрэн боломжтой. Microsoft Teams програмыг ашиглах заавар
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар