2020-2021 оны хичээлийн жилийн намрын улиралд “Оюутны хөгжлийн зээл”-ээр суралцах хүсэлт гаргаж буй оюутнуудын анхааралд

Share Button

2020-2021 оны хичээлийн жилийн намрын улиралд “Оюутны хөгжлийн зээл”-ээр суралцах хүсэлт гаргаж буй суралцагчид:

  1. Засгийн газрын 2018 оны 46 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Дээд боловсролын сургалтын байгууллагын оюутан, суралцагчдад оюутны хөгжлийн зээл олгох, эргэн төлүүлэх журам”-ын 5.3-д заасан материалыг бүрдүүлэн 2020 оны 8 дугаар сарын 31-ны өдрийн 15:00 цагаас өмнө Оюутан, төгсөгчийн хэлтэс”-ийн тухайн бүрэлдэхүүн сургуулийн боловсролын зээлийн асуудал хариуцсан мэргэжилтэнд цахимаар ирүүлнэ. /Эх материалыг скайнердан унших, хэвлэхэд гаргацтай байхаар оруулна/
  2. “Оюутан, төгсөгчийн хэлтэс”-ийн хариуцсан мэргэжилтэн ирүүлсэн материалыг хянан нягталж, шаардлага хангасан тохиолдолд Боловсролын зээлийн сан”-гийн системд оруулж, материалыг хүргүүлнэ.
  3. Хүсэлт гаргагчийн материал шаардлага хангасан тохиолдолд сургалтын төлбөрийг хувиараа төлөлгүйгээр намрын улирлын хичээл сонгох, баталгаажуулах эрх үүснэ.
  4. Зээлийн хүсэлт гаргаж, шаардлага хангасан суралцагч бүр танхимын сургалт эхэлсний дараа зээлийн болон  сургалтын төлбөрийн үлдэгдлийг бүрэлдэхүүн сургуулийн нягтлан бодогчтой тооцоо нийлэн баталгаажуулж, сургалтын төлбөрийн гэрээ байгуулна.
  5. Боловсролын зээлийн сан суралцагчдын зээл авах хүсэлт, материалыг хянан магадлаж, зээлийн хяналтын тоо, зээлийн нийт дүн эцэслэн баталгаажсаны дараа зээл олгох суралцагчтай зээлийн гэрээ байгуулна.
  6. Суралцагчийн гаргасан хүсэлт Боловсролын зээлийн сангийн хяналтын тоонд багтаагүй, түүнчлэн зээлийг баталгаажуулаагүй, баталгаажуулсан зээлийг заасан хугацаанд олгоогүй тохиолдолд сургалтын төлбөрийг суралцагчтай байгуулах сургалтын төлбөрийн гэрээний дагуу төлүүлнэ.

МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтэс

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар